СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2023-08-05

🔴LIVE: Монголчуудын өв соёлын Даншиг Наадам - Хүрээ цам 2023

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт эхэллээ. Энэ жил наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Өндөр гэгээн Занабазарын номын Өргөө нэрээр анх байгуулагдсан Улаанбаатар хот  эдүгээ хөгжиж, өргөжин тэлсээр байна. Дэлхийн хотуудын иргэдийн нэгэн адил нийслэлчүүд бидэнд амрах улирал байдаггүй. Аливаа ажлыг дараа гэж хойшлуулалгүй, цаг нартай уралдан хийдэг. Гэхдээ бидэнд мартаж болохгүй нэг үүрэг бий. Энэ нь өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нэн тэргүүний үүрэг билээ. Учир нь бид нүүдэлчдийн нийслэлийн иргэд. Иймээс Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдыг татах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Үндэсний өв соёл, хосгүй уламжлалаа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж буй нийт нийслэлчүүд, энэхүү наадамд морилон ирсэн хүндэт зочид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.