СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Чингис хаан" музейгээс гарч явсан гадаадын иргэний мөнгийг хулгайлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Манай улсад жуулчилж буй 73 настай австрали иргэний 1000 орчим ам.долларыг халаасны хулгайч нар авчээ. Тэрбээр энэ сарын 2-нд “Чингис хаан" музей үзээд өмнөх гарцаар нь зам хөндлөн гарч явсан аж. Энэ үед 3-4 хүн ойролцоо нь дагаж яваад үүргэвчнээс нь мөнгийг нь хулгайлсан байна.

Хохирогч гадаадын иргэний гаргасан өргөдлийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн цагдаагийн газрынхан шалгаад 29-42 настай дөрвөн эр түүний мөнгийг хулгайлсныг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Гадаадын иргэд, жуулчид гэлтгүй монголчууд бид ч хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжээ дээшлүүлэн хулгайд эд зүйлээ алдахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Хичээлийн шинэ жил 20 гаруй хоногийн дараа эхэлнэ. Түүнээс урьтаад бэлтгэл базаахаар хот руу ирсэн иргэд халаасны хулгайчдын "өгөөш" болох нь их. Ялангуяа элдэв зүйлд сатааран анзааргагүй яваа иргэдийг дагаж яваад цүнхнээс нь эд зүйл, хэтэвч, гар утас хулгайлдаг бүлэг байдаг учраас тэднээс сэрэмжлэхийг цагдаагийнхан анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.23.1

Хатуухан шийтгэхгүй бол үнэхээр хулгайч ихтэй улс шүү дээ. 17 жил жуулчны салбарт байна Хулгай бол үнэхээр хашраадаг. Нисэх дээр хулгайч нар тосоод л байж байдаг. Галт тэрэгний буудал, драгон гээд ядаж ийм буудлууд нь хяналттай баймаар. Энх тайвны өргөн чөлөө яг төв гудам нь бөөн хулгайч нар. Бид байнга сануулдаг ч ийм их хулгайчтайг хөөрхий юмаа алдаад л ойлгодог. Жуулчин гэлтгүй монголчууд бид ч гэрээсээ гараад бөөн түгшүүр.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.34

Хулгайч нарыг маш хатуу шийтгэх хэрэгтэй Нийгэмд тустай гудамж талбай цэвэршүүлэх хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
103.26.195.91

Хурууг нь огтол

irgen
1 жилийн өмнө
150.129.142.177

xulgaich naraa barij avaad tultal n suulgaad xund xuchir ajiliig yasiin tsaital xiilgeechee juulchin tatnaa geed baigaa xulgaich naraa bugdiin shorond xiichix, uug n barag bugdiin tanidag yum bnleeshd..

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.159

Тээр жил гадаад хүний Lap top ийг машинаасаа алдчихаад хулгайлаад аваад явж байсан хүнийг харсан хүн нэр усаар нь хэлээд байхад л олж өгөөгүй дээ. Эндээс цагдаа нар нь тэднээсээ санхүүждэг гэсэн ойлголттой бллсон доо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.