Даян аварга Н.Батсуурийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн нь талаар өчигдөр мэдээлсэн. Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Ц.Бямба-Отгон гарьдад унасан харамссан зургаа худалдаж авна. Зурагчид аа олж өгч тусална уу. Хан-Уулын цагдаагаас залгаж байна ир гэж" хэмээн бичсэн байдаг.
Улсын баяр наадмын наймын даваанд хожмоо гарьд цол хүртсэн Ц.Бямба-Отгонд унахдаа "салаавч" гаргаж буй мэт үйлдэл гаргасныг цагдаагийн байгууллага шалгах шаардлагатай гэж үзжээ.
Улсын гарьд Ц.Бямба-Отгоныг ч Хан-Уул дүүргийн цагдаагаас мэдүүлэг авахаар дуудсан бөгөөд улсын гарьд тэрбээр "Даян аварга Н.Батсуурьтай барилдахад ёс зүйн хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй. Барилдаан шийдэгдэх үед харамслаа илэрхийлсэн нь ёс зүйн хувьд алдаа гаргаагүй гэж үзэж байна" гэж тайлбарлажээ.
Харин цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар "Нэр бүхий таван бөхийн гаргасан үйлдлийг шалгаж байгаа нь үнэн. Бид "тэр тийм өргөдөл гаргасан" гээд хувь хүний мэдээллийг задлаад байж бас болдоггүй юм" хэмээлээ.
Хохирогч, хохирол шаардах, эс шаардах гэмт хэрэг зөрчил гэж бий. Мөн, нийгмийн хэв журам, нийтээр дагаж мөрдөх журам зөрчсөн бол шалгах эрх нь цагдаагийн байгууллагад байдаг.
Эндээс дүгнэж үзэхэд, цагдаагийн байгууллага нэр бүхий таван бөхийг нийтээр дагаж мөрдөх журам зөрчсөн хэмээн шалгаж байгаа бололтой байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
содном янзална гэснийг тараагаад буруудаж дээ. бөхийн холбоо содномын талд ажилладаг бололтой
Өргөдөл өгсөн хүн нь ойлгомжтой Содном л байгаа. Арчаагүй гоншигнуур гар лдаа.