СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-03

🔴 ХХАА-н салбарт нэн хөнгөлөлттэй зээлийг 10 арилжааны банкаар дамжуулан олгож байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

Арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд тус салбарын ААНБ-дад хөнгөлөлттэй зээл олгож байна.

Уг зээл нь жилийн нийт 18 хувь (зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын, жилийн нийт 19 хувь (зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээл юм.

Энэ хүрээнд ХХААХҮЯ нь арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд  2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,152.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, банканд уламжилснаас 1597 иргэн, аж ахуйн нэгжид 361.43 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Тодруулбал, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгох юм

Үүнээс 219.1 тэрбум төг нь эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төг нь хөрөнгө оруулалтын чиглэлээр олгосон байна.

Үүнд:

- Газар тариалангийн чиглэлээр 1206 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөг,

- Мал аж ахуйн чиглэлээр 111 иргэн, аж ахуйн нэгжид 26.88 тэрбум төгрөг,

- Хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байна.  

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.