Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Алтайчуудын их баяр цэнгэл наадамд 256 бөх барилдаж байгаа бөгөөд хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэхэд бэлэн болоод байна. Түрүү бөхийн бай 10 сая төгрөг. Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн баяр наадмын түрүү бөх өнөөдөр тодорно.
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Монгол Улсын Заан Д.Анар, Монгол Улсын Харцага Б.Цэдэнсодном нар өвдөг шороодож, үзүүр түрүүнд Монгол Улсын Аварга О.Хангай, Монгол Улсын Заан Б.Бат-Өлзий нар тунаж үлдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үзүүр түрүү бөхийн барилдаанд хэн түрүүлж байна.