“Найман ишигний” гэх хэрэгт холбогдсон иргэн Гэрэлзаяа, Төмөр нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болсныг та бүхэнд шууд дамжуулан хүргэсэн билээ.
Шүүх бүрэлдэхүүн сая шийдвэрээ танилцууллаа. Тус хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарыг суллах шийдвэрийг гаргаж, хэргийг анхан шат руу буцаажээ.
Хэргийн талаар нэхэн сануулбаас, шүүгдэгч Гэрэлзаяа, Төмөр нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын дөрөвдүгээр багийн нутагт Өрөлтийн энгэр гэх газарт 2021 оны есдүгээр сарын 4-5-ны хооронд Болдбаатарын 44 тооны ишиг, 9 хурга нийт 53, иргэн Лхамын 3 бүдүүн хонь нийт 56 бог олон тооны малыг Болдбаатар, Лхам нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж ногоон өнгийн будгаар будаж, хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн хэрэгтээ ял шийтгүүлсэн юм.
Харин энэхүү хэргийн араас Зариг.мн сайтын эрхлэгч Ц.Өнөрцэцэг уйгагүй явж, олны анхаарлын төвд авчирсны дүнд өнөөдөр яллагдсан хоёр иргэн ийнхүү суллагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн үү
Жүжиг
Ашгүй дээ
Сайхан сэтгэлтэй мундаг сэтгүүлч юмаа.Бас өмгөөлөгч мундаг хүн байна аа.янялх амьтдын элэгийгм дэвтсэн сайхан өдөр байна аа.
Ашгүй дээ суласан бол болоо
Medeej 8 ishignii asuudal bish l bsan baij taaraa. Unuruu gej mundag setguulchid bayrlah heregtei. Tsaashid iim ajil hiij ur hiuhdee zovoohgui baih heregtei dee. Sursan yum khetsuu.
За болж дээ.
Эвий ашгүй дээ ээ бурхан минь Өнөрөө сэтгүүлчид талархаж бна гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье
Овоодоо Батсүх өмгөөлөгч хүн чанартай мундаг өмгөөлөгч байна Мөнн Өнөрөө 2таа маш их баярлалаа ийм хүмүүсийн амьдрал дандаа сайн сайнхы төлөө дааттгасан байдаг Хөөрхий 4 хүүхэд ямар их баяртай байгаа бол аав ээж 2 нь ямар сайхан байгаа гээч
хулгай хийхийг завдсан байна