Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Алтайчуудын их баяр цэнгэл наадамд 256 бөх барилдаж байгаа бөгөөд хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэхэд бэлэн болоод байна. Түрүү бөхийн бай 10 сая төгрөг. Хан Тайшир уулын аймгийн 100 жилийн ойн баяр наадмын түрүү бөх өнөөдөр тодорно.
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд тунаж үлдсэн бөхчүүд:
-Улсын аварга П.Бүрэнтөгс
-Улсын аварга О.Хангай
-Аймгийн харцага Б.Өлзийсайхан
-Улсын заан Д.Анар
-Улсын заан Б.Бат-Өлзий
-Улсын заан Б.Соронзонболд
-Улсын харцага Б.Цэдэнсодном
-Улсын хачин Д.Хүдэрбулга
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
6 даваа яасан бэ