СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-08-02

🔴LIVE: Ганц бие залуусыг танилцуулах үйл ажиллагаанаас төрсөн хосууд гэрлэлтээ батлуулж байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд "Залуучуудын сарыг" тохиолдуулан Алтайн залуус чуулга уулзалтыг зохион байгуулсан.

Тус уулзалтад гэр бүл зохиож амжаагүй 1000 гаруй ганц биe залуус оролцсон. Эдгээр залуусаас 20 хос төрж, гэрлэлтээ батлуулжээ. Харин өнөөдөр түүхт ойн хүрээнд эдгээр 20 хосын төлөөлөл болгож, С.Тогоонтөмөр болон Дүүриймаа, Б.Энхболд болон Н.Даваасүрэн, О.Хишигбаяр болон Бүрэнжаргал нарын гурван хос хуримаа хийж байна. 

Гэрлэлтээ батлуулсан залуу хосуудад өргөө цагаан гэр бэлэглэв. 

Хуримлагч Б.Энхболдын ах: 

-Аймгийн 100 жилийн ойн үеэр дүү маань хуримаа хийж байгаад төрөл төрөгсөд бид туйлын баяртай байна. Хоёр дүү маань өнгөрсөн жил Дөргөн нуурт болсон ганц бие залуучуудын арга хэмжээнээс төрсөн хос байгаа юм. 

Одоо хөдөө орон нутагт юу болж байна гэхээр охид хүүхдийг сургуульд явуулъя, банди нар яах вэ гэсээр байгаад баахан залуучууд үлддэг болоод байна. Үүнээс үүдээд хүйсийн тэнцвэр хаа сайгүй алдагдсан, ялангуяа манай аймагт. Тийм учраас аймгаас ийм бодлого гаргасан юм билээ. Энэ маш зөв арга хэмжээ. Ийм арга хэмжээ зохион байгуулсан аймгийн удирдлагууддаа баяр хүргэе ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
66.181.161.108

Энэ үйл ажил зохиож хүн төлөө маш сайн үйл ажилгаа явуулж байгаа хүмүүс болон бусад хос болсон д аз жаргал эрүүл энх хүсье мундаг байна шүү

Зочин
8 сарын өмнө
103.140.10.202

Мартагдсан бодлогыг сэргээжээ..залуу хосууддаа аз жаргал хүсье ээ..

zochin
8 сарын өмнө
202.21.127.136

Mongol mayagiin Moon arga hemjee boljdee kkk

Ган
8 сарын өмнө
192.82.86.167

маш зөв арга хэмжээ бна

Llllllll
8 сарын өмнө
202.126.88.148

Heden salj , zolios boloh boldooo edaaa yumaaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.