СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжийн албан тушаалтан М.Батмөнхийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолын дагуу хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, аймаг, томоохон суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулсан байдаг.

Тус төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны дарга М.Батмөнхөд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Засгийн газрын үнэт цаас, гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжийн дээрх албан тушаалтан нь эрх мэдлээ урвуулан албандаа ашиглаж байсан тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оруулах нэрээр хамаарал бүхий хүндээ давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон аж.

Эл төслийн нэгжид ашиглаж байсан “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг дуудлагаар худалдан борлуулахаар болсон бөгөөд үүнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар М.Батмөнх ажилласан гэнэ.

Ингэхдээ хамаарал бүхий Б.Б гэх хүнийг дуудлага худалдаанд оролцуулж, худалдан авах нөхцөлийг нь бүрдүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан байна.

Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаах, 22.1-1-ийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 544, мөрдөн байцаалтын 2199 хэрэгт хяналт тавь сан бөгөөд үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг долоо, Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа, Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан тус бүр дөрөв гээд нийт 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх төслийн нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны дарга М.Батмөнхөд холбогдох үйлдэл багтсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.