Хан-Уул дүүргийн 3-р хороо, Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 07:07 цагт Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ)-т иржээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 08:35 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.