СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-01

Хөвсгөлд болж буй АН-ын уулзалтаар юу шийдэх вэ?

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

АН-ынхан Хангайн бүсийн эдийн засгийн форум нэрийн дор Хөвсгөл аймагт цуглаж уулзалт хийж байна. Тус уулзалтад Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүн, төлөөлөгч оролцож байгаа гэнэ.

Мөн АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар нар Хөвсгөл аймагт очжээ. Тэднийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар угтан авчээ. юм.

АН-ын дарга Лу.Гантөмөр намаа эмхэлж журамлачих гээд хичээгээд байгаа нь ажиглагддаг. юм. Хамгийн сүүлд л гэхэд Лу.Гантөмөр намынхаа дотоод журамд зарим өөрчлөлтийг оруулжээ. Энэ нь шууд утгаараа ҮБХ-ндоо сэлгээ хийх санаачилга аж. Үүнийгээ 2023 оны долдугаар сарын 24-нд намынхаа Улс төрийн зөвлөлийг хуралдуулж, дүрэмдээ оруулж баталсан байна. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 5-ны дотор татвараа төлөөгүй гишүүдийг ҮБХ-ноос хасахаар болжээ. Тэгээд хасагдсан гишүүдийн “орон тоо” дээр сонгууль явуулах юм байна. Хангайн бүсийн чуулган нэрийн ард МоАХ угшилтай Сэлэнгэ, Хөвсгөл, Эрдэнэт, Дарханы АН-ын дарга нар “...ҮБХ-нд тэр чигт нь ротаци хий” гэсэн шаардлагыг тавихаар ярьж буй гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, байна. Тэгэхээр АН-ынхан ҮБХ-ндоо “сэлгээ” хийх үү, эсвэл бүгдийг нь солих уу гэдэг нь хангайн бүсийн чуулганы үеэр тодорхой болно гэсэн үг.

Мөн чуулганы үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, ажил хийснийхээ төлөө яллагдаж болохгүй. Ажил хийх тусам ядуу амьдруулж байгаа учраас монголчууд гадагшаа дүрвэж байна. Энэ бол бодлогогүй улс төрийн үр дүн юм. Бид бодлогын түвшинд ажиллахын тулд намын дэргэд Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж байгаа” гэдгийг онцлов. 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 150 (7135)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

АН гишүүн
9 сарын өмнө
66.181.161.77

За одоо дахин самралтанд өртөхгүй шүү Гантөмөрөө. Дарга шиг бай. Зангарагтай хөдөл. Чичээсийг үл анзаарах. Эрх мэдэл гарт чинь. Журмын нөхөд чинь зөвийг тултал дэмжинэ шүү

Зочин
9 сарын өмнө
192.82.91.239

Библи унш

тийрэн
9 сарын өмнө
202.55.188.120

та нараас харах юм юу үлдээгүй жийрийн шударга гишүүд нийлж шинэ нам байгуул хуучин бурхинууд чинь ажил хийлгэхгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.