Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Хүүхдийн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал болон хүүхдүүдийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэе.
Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал:
-Манай аймаг 58 мянган хүн амтай. Үүний 36 хувь нь буюу 21 мянга нь хүүхэд, багачууд. Сургуулийн өмнө боловсролын салбарт 4000 гаруй хүүхэд бойжиж байна.
Хүүхдийн баяр наадмын зохиолыг зохиолч Б.Наминчимэд, найруулгыг манай "Алтай" чуулга хийсэн. Гол агуулга нь бол манай Хан тайшир аймгийн үүсэл гарлыг харуулсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.