Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн хүрээнд Хүүхдийн баяр наадам зохион байгуулж байна. Та бүхэндээ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД-ийн сэтгэгдлийг хүргэе.
100 жилийн ойн хүрээнд туг өргөх ёслол болсон бөгөөд Чандмань сумын уугуул, 2023 оны шатарчдын сурагчдын дэлхийн аварга Б.Буянхишиг, Баянбулаг сумын уугуул, АНУ-д болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны 3-р байрын шагналт Т.Төгөлдөр, Есөнбулаг сумын уугуул, Аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Номин нар оролцлоо.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Дүү нартаа хоёр зүйл хэлэх гэсэн юм аа. Та нарынхаа сурч боловсрох орчныг сайжруулахын тулд Монгол улсын Засгийн газар болон аймгийн ЗДТГ-аас идэвхийлэн ажиллаж байна. Говь-Алтай аймгаас гаралтай хүмүүсийн хандиваар спорт цогцолбор барилга баригдаад байна. Энэ клубт 450 гаруй хүүхэд үндэсний болон олимпын спортын төрлөөр хичээллэж байна.
Мөн бид "Ид шидийн орон"-г бүтээн байгуулахаар ажиллаж байгаа. Нэг тэрбум орчим төгрөгөөр босдог юм байна. Баяр наадмын үеэр 300 орчим сая төгрөгийг нь цуглуулсан, суурийг нь тавих мөнгөтэй болоод байгааг хэлэхэд таатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ луйварчин чинь Говь-Алтайх юмуу?.