Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 01,02-ны өдрүүдэд болно. Өнөөдрөөс баяр наадмын үйл явдал ерөнхийдөө эхэлж, уяачдын наадам, хүүхдийн наадам, соёл урлагийн хөтөлбөрүүд аймгийн төв Алтай хотод эхэлжээ.
Манай сурвалжлах баг Говь-Алтай аймагт ажиллаж наадмыг сурвалжилж байна.
Ойн хүрээнд өнөөдөр "Эрийн гурван наадам" эхэлсэн. Энэхүү наадам нь эртний уламжлалын дагуу Монгол эрчүүд морио уяж уралдуулан, нум сумаа харваж, бөх барилдахаараа онцлогтой.
Наадамчин олны сэтгэгдлийг хүргэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.