СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2023-07-30

🔴 Алтай хот 100 жилийн ойн баяр наадмын зочдоо хүлээн авахад бэлэн болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам 8-р сарын 01,02-ны өдрүүдэд болно. Өнөөдрөөс баяр наадмын үйл явдал ерөнхийдөө эхэлж, уяачдын наадам, хүүхдийн наадам, соёл урлагийн хөтөлбөрүүд аймгийн төв Алтай хотод эхэлжээ.

Манай сурвалжлах баг Говь-Алтай аймагт ажиллаж наадмыг сурвалжилж байна. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар:

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зургаадугаар сарын эхээр гарч улсын ууган таван аймгийн баяр наадмын ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Хантайшир уулын аймгийн үргэлжлэл, гал голомт нь Говь-Алтайчууд юм. Түүхийн бичигт Завхан аймаг Хантайшир уулын аймгийн үргэлжлэл гэж андуу бичигдсэн явдлыг засаж Говь-Алтай аймаг уг түүхийн үргэлжлэл юм гэдгийг тодотгосон. Энэ хүрээнд хоёр ч удаагийн эрдэм шинжилгээний хурал хийгдэж, мөн ШУА-ын Түүх угсаатны зүйн хүрээлэнгээс тодорхойлсон баримт бичгийн үндсэн дээр ийм тогтоол Засгийн газар гаргасан.

Богино хугацаа ч гэсэн сар гаруйн хугацаанд Говь-Алтайчууд, нутгийн зөвлөлийнхөн, малчид, бизнесменүүд хамтран бэлтгэл ажлаа хангаж, өнөөдөр баяраа тэмдэглэхэд бэлэн болоод байна. Улаанбаатар хотоос нутгийн зөвлөл, нийслэлд суугаа иргэдийг төлөөлж НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар баяр наадмын комиссын даргаар ажилласан. Иргэд зочдоо хүлээн авах бэлтгэл ажлаа хангалттай амжуулж чадлаа.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар:

-Юуны өмнө нутгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Богино хугацаанд бид олон ажлыг амжуулж чадсан. Нийтдээ бэлтгэл ажилд 1100 гаруй хүн ажиллалаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ нутаг орондоо үлдэх зүйлтэй байлгахыг зорьсон. Нэгдүгээрт, Хантайшир дэвжээний спорт цогцолборыг хандивлагчдын мөнгөөр босгож чадлаа. Ид шидийн орныг хүүхдүүдэд зориулж мөн хандивлагчдын мөнгөөр босгоно. Дотуур байрыг ч мөн хандиваар босгохоор зорьж байна.

Хоёрдугаарт, наадмын онцлог хэд хэд бий. ЖДҮ-чид тусгайлан үзэсгэлэн гаргаж байна. Энэ үзэсгэлэн нэлээд орлого өндөртэй байж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг маань дэмжих болов уу гэж найдаж байна. Залуучуудыг нэгтгэх зорилгоор ганц бие залууст зориулж аймгаас зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд гурван хосын хуримыг баяр наадмын сүүлийн өдөр хийнэ. 100 жилийн төгсгөлд цаашид нутаг орон хөгжин дэлгэрэхийн бэлэгдэл болгож энэхүү арга хэмжээг зохиож, өргөө цагаан гэрээр мялаах юм.

Баяраа зорьж ирсэн иргэдийг сум сумдад байршуулахаар бодож 500 гаруй гэр барьсан. Нэмэлтээр хувийн хэвшлийнхэн кемпүүд байгуулсан. Ирсэн зочид ямар ч байсан гадаа хонохгүй. Машины зогсоол хангалттай. Баярын нээлт дээр олон сайхан сюрприз барьж наадамчин олноо уйдаахгүй. Алтай нуруунаас үүсэл гаралтай алтайн магтаалаа хайлна. Урлаг соёлын арга хэмжээг томоохон студи продакшнууд зохион байгуулж байна. Алтай нутгийн зон олон та бүхнийг Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадамдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.