СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-28

Улаагчны хар нуурт дөрвөн 00 барьжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газарт дөрвөн ширхэг ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.

Завхан аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжитийг нь шийдвэрлэснээр амралт, аяллын оргил үед стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо.

Тодруулбал, Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын аялагчдын хамгийн их очдог гол цэг болох Зэгэстэй нуурт хоёр, Уртын булгийн адагт нэг, нуурын дээд хэсэгт нэг ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан.

Байгалийн цогцолборт газрын хөрс рүү бохир нэвчихгүй кальцо байршуулж, агааржуулагчтай соруулах шийдлээр хийгдсэн стандартын шаардлагад нийцсэн энэхүү ариун цэврийн байгууламжийг хамгаалалтын захиргааны ажлын хэсэг хүлээн аваад байна.

Ингэснээр амралт, аяллаар явж байгаа аялагч, иргэдэд ч хүндрэлгүй, байгаль орчиндоо ээлтэй аялах боломжийг бүрдүүлж байна. Мөн соруулах шийдлээр хийгдсэн учир, байгалийн цогцолборт газрын хөрс, усыг ч хамгаалаад буй юм гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
192.82.89.49

Мэдээг эх сурвалж аа дурдаад хуул

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.