Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2023.07.29/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан голын эхээр +21...+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +37...+42 градус, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангийн тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.