СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-28

Нийтийн тээврийн 27 чиглэлд түр өөрчлөлт оруулав

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор нийтийн тээврийн 27 чиглэлд өөрчлөлт оруулжээ. 

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, долоодугаар сарын 28-ны 23:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 27 чиглэлд өөрчлөлт орууллаа. Эдгээр чиглэл нь Анкарагийн гудамж, Токиогийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их сургуулийн гудамж, Бага тойруугийн замаар зорчих юм.

Анкарагийн гудамж

Ч:7 “Нисэх - МУБИС - Ард кино театр”
Ч:8 “Хайлааст - МУБИС - Цэцэг төв”
Ч:23 “Чингэлтэй / Зүрх уул / - МУБИС - Цэцэг төв”
Ч:28 “Сэлх - 7 буудал - Ард кино театр”
Ч:35 “Монелийн 43 - Хүнсний 4-р дэлгүүр - МУИС - 11 дүгээр хороолол”
Ч:49 “1 дүгээр хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв”
Ч:55 “Зайсан - Дэнжийн 1000 - ЗГА Бааз - Согоотын гудамж”
Ч:69А “Зунжин худалдааны төв - Ард кино театр”
ХО2 “Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв”
ШҮ:5 “Ард кино театр - Зунжин худалдааны төв”
Токиогийн гудамж

Ч:29А “Сэлбэ амралт - Сансар - Хөгжим бүжгийн коллеж - Өргөө амаржих газар”
Ч:66 “Зайсан - Цэцэг төв - 11 дүгээр хороолол”
Ч:72 “Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллеж”
Ч:71 “120 мянгат-Хүннү 2222 - Баянмонгол хороолол - МУБИС - Сүхбаатарын талбай”
 Жуулчны гудамж

Ч:30 “Жанжин клуб - Дамдинсүрэнгийн гудамж – МУБИС - Ард кино театр”
Ч:34 “Шархад - Сансар - Ард кино театр - ТЭЦ 3”
Ч:48 “Зүүн салаа - Чингэлтэй дүүрэг - МУБИС”
Ч:48А “Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/ - Чингэлтэй дүүрэг - МУБИС”
Ч:53 “Яармаг - МУБИС”
Ч:63 “Хан хиллс хотхон - Ривер гарден - МУБИС - Ард кино театр”
ШҮ:1 “Сүхбаатарын талбай - 5 Шар”
ШҮ:6 “МУБИС - Архивын ерөнхий газар - Энхтайваны өргөн чөлөө”
Ч:40 “Мах импекс - Тэнгис кино театр - Улаанхуаран”
Ч:51 “3,4 дүгээр хороолол - МУИС - Дүнжингарав худалдааны төв”                                                                                                   

Бага тойруу

Ч:57 “Улаанчулуут - Их наран - МУИС”
Ч:57Б “Алтан овоо - Улаанчулуут - Их наран - МУИС Их сургуулийн гудамж”
Ч:39 “Сансар - 3,4 дүгээр хороолол”
Нийтийн тээврийн хэрэгслүүд дээрх чиглэлийн дагуу иргэдэд үйлчилнэ.
Чиглэл болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.