СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-07-28

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аймгийнхаа түүхт 100 жилээр зодог тайллаа

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга, цагийн эзэлсэн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар зодог тайлах ёслолоо хийлээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр аймгийнхаа яруу түүхт 100 жилийн ойн наадмаар зодог тайлах ёслолоо хүндэтгэлтэйгэйгээр хийлээ.

Дархан аваргад “Хан Хэнтий аварга” дэвжээний бөхчүүд 21 метрийн урттай алд цэнхэр хадаг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр өөрийн эдэлж, өмсөж байсан зодог шуудагаа нутгийн бөхийн дэвжээндээ дурсгаж, гардуулан өглөө.

Тэрээр "Хэнтий аймгийн төв Өндөрхаан, Хэрлэн мөрний хөвөөнд тоглож өссөн хүн дээ би.
13 настайдаа өсвөрийн спартикадад анх барилдаж, монголчуудын үлдээсэн энэ гайхамшигтай өв соёлоор хичээллэж эхэлсэн.
Монгол бөхөөр дамжуулж монгол эр хүнээ бэлдэж ирсэн онцгой дэг сургууль юм шүү дээ. Энэ сайхан соёл үеийн үед өвлөгдөж, хадгалагдаж явах болтугай" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 

-1985 онд 5 давж улсын начин
-1986 онд 7 давж улсын заан
-1987 онд 7 давсан
-1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
-1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
-1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.

-Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
-1991 онд 7 давсан
-1992 онд 9 давж түрүүлсэн
-1993 онд 9 давж түрүүлсэн
-1994 онд 10 давж түрүүлсэн
-1995 онд 9 давж түрүүлсэн
-1996 онд 9 давж түрүүлсэн
-1997 онд 9 давж түрүүлсэн
-1998 онд 9 давж түрүүлсэн
-1999 онд 9 давж түрүүлсэн
-2000 онд 7 давж дөрөвт үлдсэн
-2001 онд 9 давж үзүүрлэсэн
-2002 онд 7 давсан
-2003 онд 7 давсан
-2004 онд 6 давсан
-2005 онд 6 давж шөвгөрчээ
-2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
Ингээд нийтдээ улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлжээ.

Жүдо
Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ - +95кг), 3 хүрэл (1990 - үнэмлэхүй; 1994 Хирошима, Япон - +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв. Улсын 12 удаагийн аварга

Самбо
Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984)

Сонирхогчдын сүмо
Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн юм.



Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Даваасүрэн
9 сарын өмнө
66.181.161.249

Аргагүйл монгол бөхийн жудагыг нэр төртэй хадгалсан жинхэнэ монгол бөхдөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.