СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-28

Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны ослын тохиолдлыг эрэн хайж байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Гол, усны нөхцөл байдал, цаг агаарын төлөвийн талаар холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Долдугаар сарын эхнээс үргэлжлэн орсон болон аадар борооны улмаас нийслэлийн 9 дүүрэг, 13 аймаг, 18 сумд голын ус эргээсээ хальсан, үерт автсан дуудлага, мэдээллүүд Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Үерт орон сууцны барилгууд, айлын гэр, хашаа, байшин, албан байгууллага, ААН-ийн офисын барилга өртөж, хохирсон. Улсын болон орон нутгийн чанартай авто замууд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замууд эвдэрсэн. Мөн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн гэмтлүүд учирсныг холбогдох байгууллагууд тухай бүрд нь сэргээн засварлах арга хэмжээг авч ажилласан.

Долдугаар сарын 26-нд УОК-оос Засгийн газарт зарим асуудлыг танилцуулснаар Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд эвдэрсэн гүүрийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засварлахаар шийдвэрлээд байна. Гашуунсухайт боомтод нүүрсний авто зам болон төрийн байгууллагуудын дэд бүтцэд учирсан гэмтлийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр засварлана.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуух айл өрх, албан байгууллагуудад учирсан хохирлыг сэргээн засварлах ажлууд хийгдэж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор голын дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллах, камерын хяналт тавих, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргэх, голын дагуу эрсдэлтэй байршлуудад хориглосон тэмдэг байршуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Харамсалтай нь .
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны ослын тохиолдлыг эрэн хайж байна.

Гол усны түвшин нэмэгдсэн үед гарамгүй газраар гарах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, өөрсдийн машин техникт хэт найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орох, анхаарал болгоомжгүй байх зэргээс шалтгаалан усны осол гарч байгаа.

Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжлэх тул иргэд гол усны эрэг орчмоор амрах, отоглох нь нэмэгддэг. Голуудын үерийн түвшин хэт нэмэгдсэн, үерийн хүчтэй урсгалын улмаас эргийн хөрс зөөлөрч, нурах эрсдэлтэй байдаг учир голын эргээс хол байрлахыг онцгойлон анхаарах шаардлагатай. Амралт, зугаалгын үеэр харамсалтай нөхцөл байдал гарч байна.

Иргэд бие биедээ шаардлага тавьж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөхийг зөвлөе.
Үерийн аюултай бүсээс хол амрах, гэр байшин хашаагаа эрсдэлээс хамгаалж далан шуудуу ухах зэргээр урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийг голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.