СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэл дээр санал авч эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг баталсан байдаг.

Тус журмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах, хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх, тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлийг тогтоосон. Тэгвэл тус журамд буюу тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, нутаг дэвсгэрийн бүсчлэлд өөрчлөлт оруулахаар есдүгээр сарын 1-нийг хүртэл санал авч байна.

Дашрамд, тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган, ажлын өдрийн 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарладаг. Тодруулбал, 

-Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн;
-Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн;
-Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн;
-Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн;
-Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн;
Хязгаарлалтын цагаар нийслэлийн

Их тойруугийн зам болон түүний доторх зам
Саппорогийн уулзвараас Чулуун овооны уулзвар
Чингисийн өргөн чөлөөнд 120 мянгатын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө
Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог, Саппорогийн уулзвар
Нарны зам болон түүний доторх зам
32-ын тойрог
КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог
Дүнжингаравын уулзвар
Хоум плазагийн уулзвар
МУИС-ийн уулзвар
Ажилчдын гудамж ТЭЦ-4 уулзвараас дотогш замын хөдөлгөөнд оролцох хориотой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.