СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Капитал” банкны А.Ариунболдод оноосон тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдод холбогдох хэргийг тус банкны эрх хүлээн авагч М.Адилбишийн гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцсэн билээ.

Улмаар Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

Харин А.Ариунболдыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэм буруутайд тооцсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэсэн билээ.

“Капитал” банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монголбанкнаас хийсэн шалгалтаар бусдад 624.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдсон байдаг. Үүнээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн нийт 240.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байсан юм.

Тус банканд нийт 104.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэж шинжээчид дүгнэснээс шүүх хурлаас өмнө буюу мөрдөн байцаалтын шатанд А.Ариунболд 99.3 тэрбумыг нь төлж барагдуулсан, үлдсэн 5.3 тэрбумыг гурван сарын хугацаанд төлж барагдуулахаа шүүгдэгч илэрхийлсэн билээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс А.Ариунболдод оноосон ялыг хэвээр үлдээж, мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, захиран зарцуулалттай холбоотой хэсэгт нь өөрчлөлт оруулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сүрэнхүү
1 жилийн өмнө
66.181.183.12

Эхнэртэйгээ нийлж их мөнгө идсэн ч ямар ч шийтгэлгүй явдаг том гарууд

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.11

Пязда

Дорж
1 жилийн өмнө
192.82.77.33

Авилгал

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.