Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг болон, мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемедицины үйлчилгээ үзүүлэх төвийн иж бүрэн их засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж дууслаа.
Мөн Хан-Уул дүүргийн Яармаг харьяа амбулаторийн эмнэлэгт хүлээн авах танхим, өлгүүрийн өрөө, тусламж үйлчилгээний клиникийн танхимийн иж бүрэн засвар үйлчилгээг хийж, хоёрдугаар давхарт мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемидицины үйлчилгээ үзүүлэх төвийг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа.
Эх сурвалж: Эко-Хан-Уул дүүрэг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.