СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-28

ХХАА-н салбарын шилдэг 100 үйлдвэрлэгчид олгох цомын загварыг сонгон шалгаруулах уралдаан зарлагдав

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 сарын өмнө

Байгаль орчинд ээлтэй технологи, инновац, шинжлэх ухааны ололт нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмж, экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн нөөцөд түшиглэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шинэ, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчид олгох цомын загварыг шалгаруулах уралдаан зарлагдлаа.

Уралдааныг улсын хэмжээнд зарлаж байгаа бөгөөд оролцох иргэд, уран бүтээлчдэд ямар нэгэн шалгуур тавихгүй.

Уралдаанд оролцогчид цомын загварын төслийг хийж, бүтээлийн загварын хэмжээ, өнгө, хийц, орц зэргийг тодорхой тусган зургийн түвшинд гүйцэтгэсэн байна.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

• Цом нь хэлбэр, агуулгын хувьд хүнс, хөдөө аж ахуйн салбарын онцлог, үнэт зүйл, бэлгэдлийг шингээж онцлогийг илтгэсэн байх;

• Загвар нь чөлөөт сэтгэлгээг илэрхийлсэн байх;

• Олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байх;

• Цомыг үнэт чулуу, үнэт металлаар урлах боломж бүхий хийцлэлтэй, бичвэр оруулах боломжтой байх;

• Цом нь 25-30 см-ийн өндөртэй байх;

• Загварыг график, дизайны мэргэжлийн программ ашиглаж хийсэн байх ба өндөр нягтралтай, чанартай зургийг ирүүлэх, мөн бичвэр оруулж болно;

• Уралдаанд оролцогч нь 2-оос илүүгүй бүтээлийг ирүүлэх

ХУГАЦАА: Уралдаанд оролцох бүтээлийг 2023 оны 08 дугаар сарын 01-15-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авах бөгөөд загвар зураг, эскиз болон холбогдох мэдээллийг otgonjargald@mofa.gov.mn, uyanga@mofa.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

ШАГНАЛЫН САН: Уралдааны шагналын сан 1,000,000.0 (нэг сая) төгрөг байна.

Жич: Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 51-261962 утсаар авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.