СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Цагдаагийн ажилтны тухай олныг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Олон нийтийн цахим сүлжээнд “Shinebayar Altai” хаягаас “Цагдаа зогсож байсан нэг иргэнийг түлхээд л машинд суулгав. Хүний биед хүрэхийг хуулиар зөвшөөрдөг бил үү?” гэх цуврал мэдээлэл нийтлэгджээ.

Энэ мэдээллийн дагуу тодруулахад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 43 настай “Б” гэгч нь архидан согтуурч эхнэр, хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд ажилласан болох нь энгэрийн камер, орчны хяналтын камерын бичлэгээр тогтоогджээ. 

Цагдаагийн алба хаагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хуульд заасан арга хэрэгслээр шаардлага тавих, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэх эрх зүйн зохицуулалттай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.