СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Яруу найрагч, СГЗ Ц.Хулан: Шүүх намайг ялласан ч түүх цагаатгана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есөн жил зургаан сар хорих ял шийтгүүлээд буй яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн байр суурийг та бүхэндээ хүргэе.

-Та Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдаж, есөн жил зургаан сар хорих ял сонслоо. Яагаад вэ?

-Би Үндсэн хуулийн 16.16 дахь “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн учраас ийнхүү яллагдаж байна. Миний хэвлэн нийтэлсэн зүйл бол
1. "Төрд шүглэсэн зэтгэр" нэвтрүүлэг
2. "Аравдугаар Богдын наймаа" нэвтрүүлэг
3. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн ил захидал.
“Төрд шүглэсэн зэтгэр” нэвтрүүлэгтээ 2018 онд улстөрчид гадаадаас англи хэл дээр оруулж ирэн, УИХ-аар батлуулах гэж байсан шашны эрх чөлөөний хуулийг эсэргүүцэн шүүмжилсэн.
“Аравдугаар Богдын наймаа” нэвтрүүлэгт .

-Хамжигч Б.Отгонбаатарын тухайд та юу хэлэх вэ?

-Б.Отгонбаатарыг “Дөрвөлжин үсэг-750” олон улсын хурал зохион байгуулалцсан гэж ялласан. .

-Үзэл бодлынхоо төлөө яллагдан, хэлмэгдэж байгаа гэж таныг ярьцгааж байна.

-Тийм ээ. . Монголын тусгаар тогтнол мандтугай” гэж би шүүхэд эцсийн үгээ хэлсэн. Бас “Ирээдүй анирдахын бадаг” шүлгээ уншсан.

-Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх хэрэг олширлоо. Энэ тухайд таны бодол?

-Би шашнаа хамгаалаад зогсохгүй, газар нутгаа харийнханд сул хаяж өгсөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн 6.2-ыг эсэргүүцсэн. Баримтууд нь ч хавтаст хэргийг минь зузаалж байгаа. Ташрамд хэлэхэд, намайг Хятадын Шинжлэх ухааны академийн хүмүүстэй танилцуулсан этгээд бол өнөөх гадаадын шашны хуулийг Монголд оруулалцсан төрийн албан тушаалтан юм шүү дээ. Энэ хүний гар бариулан танилцуулсан эрдэм шинжилгээний байгууллагынхантай нь Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт олон улсын хурал зохион байгуулсан, бүр аль эрт 2014 онд Хөх хотод худам монгол бичгээр, 2015 онд хятад хэлээр орчуулагдан хэвлэгдсэн Монгол яруу найрагчдын түүвэр, миний өөрийн уран бүтээл хүртэл “тагнуулын үйл ажиллагаа” юм гэнэ ээ.
.

Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан болон түүний өмгөөлөгч нараар хууль сахиулах байгууллагынхан нууц хадгалах баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан учраас илүүг ярьж болохгүй байгаа юм билээ. Гэхдээ цаашид “Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд бичсэн ил захидал”-ыг нь олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй гэх мэдээлэл бий. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Монголд зочлоход Ц.Хулан “Өнөөдөр” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан агаад тухайн үед түүнээс ярилцлага авахад Далай лам монголчуудад хандан “Архи бага ууж, айргаа тааваараа уу” гэсэн үгээ хэлж байсан түүхтэй.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин 

Ирээдүй анирдахын бадаг

Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан

Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана

Ирээд одсоны араас гуниглах амархаан

Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон

Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана

Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна

Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол

Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…

Ирээдүйгээс би

Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ

Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ

Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,

Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж

Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана

Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ

Ирээдүйгээс би

Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо

Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна

Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа

Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна

Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж

Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана

Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд

Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ

Ирээдүйгээс би

Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй

Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн

Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж

Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ

Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж

Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,

Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг

Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр

Ирээдүйд би

Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ

Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна

Сүү шиг алдраар эх орноо мялааж

Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (76)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бүрээ
1 жилийн өмнө
202.21.108.32

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ

Зочин
1 жилийн өмнө
66.181.191.192

238,000,000 төгрөг ямар учиртай вэ?

шүгэл
1 жилийн өмнө
64.119.18.156

хэн ч өөрийгөө өмгөөлнөшт энэ хүний уран үг л уянгалаад байдаг хуулийн байгууллага өгсөн ялаа тайлбарлахгүй бол ялтан ардын баатартай боллоо

Зочин
1 жилийн өмнө
81.9.209.2

Эвий дээ гэж.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.159

Хуулийн байгууллага шүү юмнуудад чинь бодит нотолгоо гэх юм түй ч байхгүй. Тиймээс булхайгаа нууж ч чадахгүй

Зочин
1 жилийн өмнө
64.119.24.61

Сүлд шиг төрөөр Бүгд найрамдахаа уншууллаа! 37 он цаашаа!!!! P!!!

зочин
1 жилийн өмнө
64.119.25.174

Хууль, шүүхийнхэн арай л биш байна. Өчнөөн муухай идэж ууж, хулгайлж, шамшигдуулсан хэргүүд байгаад л байдаг

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.72

Тэнэг хогийн шаахай минь шүүх цагдаа прокурор чинь хөдлөшгүй нотлох баримтаар шийдвэр гаргадгий тийм болохоор Оюунбаатар хэлэх үггүй зүгээр байгаа бмздээ мал минь мэдрэмжтэй юм бич

Доёо Доёо
1 жилийн өмнө
66.181.180.111

Женког дагаад алцагнаад байсан юм аа хар мөртэй новшийг дагах ийм ш дээ

Зочин
1 жилийн өмнө
192.82.89.137

Тэгээд чам шиг Данхан толгойтыг дагах юмуу

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.121

Доёо хуцна биз

Иргэн
1 жилийн өмнө
103.229.121.68

Яг үнэн юуч ойлгодоггүй малууд өмөөрөөд үхвэл үхээчдээ цаашах

Зочиэ
1 жилийн өмнө
103.161.242.171

Засс битгий худлаа жүжиглэ.хэдэн халтар төгрөгнөөс эх орноо худалдчихаад өөрийгөө нэг их Чойномтой зүйрлэчихсэн.чамайг хэн тоож хэлмэгдүүлэх юм?өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ.төрийн нууц хятадуудад худалдчихаад бүү жүжиглэ.түүх чамайг цагаатгахгүй,түүх чамайг яллах болно

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.171

Хуцдаг халтар вэ . энэ хогийн новшийн төрд нууц гэж байх уу. Хулгай зэлгий хуйваалдаан нь л нууцад орсон .

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.121

Үхсэн хамаг нууцаа аль эрт хятадуудад алдсан төрд нууц гэж юу байдгийн! Цаг үеээ мэдэр! Чамаас л дээр олонд танигдсан, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй яруу найрагч шүү! Өмгөөлөгч Оюунбаатар юу гэж бичсэнийг унш!!!

zochin
1 жилийн өмнө
66.181.161.229

Mongold toriin nuuts gej bdag ch yumuudoo.Mongoliin toriig gadaaduud meddeg bolchihson l gej bitsetsgeeh yum bnashdee.Mongol oron mine hurdhan l ard olondoo eelgei undur hugjiltei saihan uls boloosoidoo

би
1 жилийн өмнө
66.181.161.182

Үхсэн ацны нууц байдаг юм. Хятадад базуулцан лалрууд бүх нууцын зэрэглэлтэй зүйлсийг хятадууд угаасаа мэднэ. Нүүрсний хулгайчдыг төр нь мэдэхгүй байхад хятадууд дэлгээ биздээ. Хятадын төрд нийцүүлж тэдэнд таалагдаагүй хүмүүсийг яллаад айлгаад байх санаа

Sheena
1 жилийн өмнө
73.70.177.65

Uneheer haramsaltai baina., ene bol tsaagyyraa yls turiin bodlogotoi helmegdelt yavagdaj baigaa gej bodoj bna.

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.72

Битгий тэнэгтэад бай архи дарс уухаа боль эсвэл чи хамжигч юмуу шимэгч хорхой минь

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.43

Ц. Хуланг буруутгах шалтгаан алга. Нүүрсний хулгайг төрийн томчууд л хийж байна. Элдэв янзын санг төрд шургалсан хулгайчуудын үр сад, гэр бүлийнхэн л цөлмөж хүртэж байна. Яадын найрагч маань гандангийн булхайг илчлээ л биз... газар нутгаа харамлаа л биз... Ер нь бол гандангийн хашаанд боссон шинэ дуган Гарамжавын үр удмыг 10 р богдод тодруулсны шагнал юм бишүү... тагнуул хүчнийхэн тиймэрхүү юмаа шалгаач... үзэгнээс өөр зэвсэггүй найрагч хүүхнээ зовоож байхаар... 76 хулгайч... төрөөс төрсөн тэрбумтангуудаа шалгаад ард түмний баялгийг ард түмэндээ адилхан хүртээхэд санаа тавимаар юмаа.

Зочин
1 жилийн өмнө
202.70.36.227

Бүгд л буруугүй гэдэг. Гадныхантай нийлж улс орноо худалдсан нь тодорхой. Эх орон гэж хамгийн их орилсон авгай ш тээ

Иргэн
1 жилийн өмнө
66.181.180.215

Захиалга шүү дээ харж л байгаарай. Үнэн гутлаа өмсөж байхад худал уул даваад оддог гэж. Үнэнд гүйцэгдэх цаг ирнэ.

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.102

Шүүхээс гадаадын нууц албанаас... (улсын нэр хэлээгүй), гэтэл Хятадаас аваагүй гэжээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.158

Тэгээд өөрөө хэргээ хүлээсэн,хэрэг тогтоогдсон

дэлээ
1 жилийн өмнө
192.82.72.222

238,000,000

Сайн ах
1 жилийн өмнө
202.126.88.108

Та нарт зориулж уншаагүй өөрийгөө зоригжуулах гэж хэн бэ гэдгээ хэлэх гэж уншсан байна. Далдгарууд аа!!!

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.105

Үгүй энэ хэдэн тэр бумаар нь бүүр нууцаар биш илээр худалдаж идсэн улс ороноо мөхөлд хүргэсэн гадаадынхны гар хөл болцгоосон олигархуудаа шүүж яллаж чадахгүй байж эх орноо эцэг эхээсээ илүү хайрладаг энэ муу найрагч хүүхнийг ямар хурдан шүүж ял оноож чадваа ямар шуурхай бнаа ЖДҮ-гээ, Хөгжлийн банк, Уул уурхайнуудаа, Сангуудаа идэж уусан луйварчдаа шүүгээчээ шорондоо суулгаж шондоо өлгөөчээ Хулан найрагчийг сулла!!!

Зочин
1 жилийн өмнө
192.82.89.169

Үг хэлэх эрхгүй хүлцэнгүй боол болгох санаа чигь хэзээ ч биелэхгүй!!!

ТОМИ
1 жилийн өмнө
202.126.90.47

Монголын. Ирээд.й эвг.й болчихсон. Нийслэлээ харчих. Ндэн дээр нь эх орноо худалдчихаад байхад. Дорнын тала харчих. Дэлхий х.мр.х. Л дутаж Байна даа.

Зочин
1 жилийн өмнө
64.119.18.171

Яагаад манайхан хүн муулахын донтой болчихсон юм бэ?Би бол энийг 21-р зууны их хэлмэгдүүлэлтийн эхлэл гэж айж байна.Айл бүхэнд хэлмэгсэд байгаа.Тэд худлаа ярьж алцагнаж яваад хэлмэгдээгүй л байх шүү.Юманд цензуртай хандаж байя.Буруутгаад байгаа хүмүүс мэдээж эмэгтэйчүүд.Тэд яахав өөрөөс нь илүү эмэгтэйчүүддээ дургүй байдаг л даа

Зочин
1 жилийн өмнө
59.153.113.146

Бүр нулимас гарчихлаа энэ төр чинь яачихаад байгаа юм бэ яагаад ингэж байгаан бэ

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.168

, Өөрийгөө Достоевскийн хэмжээнд өргөмжилөөд .. Оросын элчингийн 5-р цувааны өлигчин

Зочин
1 жилийн өмнө
66.181.179.91

Хулан минь ингэж ял авна чинээ санасангүй.Ингэж хэлмэгдэх бсан юм бол зүгээр энэ хугайчууд шиг хэдэн тэрбум наядаар н идчихгүй тэгсэн бол хэдэн саяаар торгуулаад л болдог юм бна.Хэдэн хулгайчуудаа одоо бүр мартсан.Одоо чамайг хараасан хэдэн хувалзнууд л бна.

Дэлгэржаргал
1 жилийн өмнө
192.82.74.70

Хуланг буруутгаад байгаа нөхөд бол.махан зүрх нь цусаар буцлаж мэдэхгүй хөөн дотортой хоосон толгойтой чулуун.зүрхтэй.яаж амьдрана даа хөөрхийс.Оюунбаатар өмгөөлөгчийн нийтлэлийг уншицгаа.ойлгох чадвар байвал

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.99

Суллаач

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.192

Худал үнэн 2-ыг баттуулга чи нар мэдэхгүй арчаагүй гөлөгнүүд

Сонгууль
1 жилийн өмнө
192.82.75.102

2 намын сонгуулийн оршил золиос болж байх шиг байна

Зочин
1 жилийн өмнө
66.181.190.40

Хуланг ялалж байгаа байцаагц шүүгч прокорорууд албаар жижиг үсгээр бичлээ Тэднйг Монглын ард түмэн сайн анзаараарй тэдэнд ичих нүүр алга, Хулангаа хамгаалцгаая

Зочин
1 жилийн өмнө
90.129.201.59

Түмэн хүмүүсийг хулмистай нь хутган луйвардснан Энхжин болон түм бумаар нь улсаа луйвардсан хүмүүсийг зүгээр явуулчихдаг мөртлөө эх орныхоо төлөө дуугарсан эмэгтэйг ялладаг ямар сонин шүүхийн тогтолцоо вэ

Батаа
1 жилийн өмнө
101.176.216.171

Монгол улс нэг өдөр босно Улаан луйварчид ам ангайсан болгоныг шоронд хийж байна Хулгайч луйварчид та нар зүгээр өнгөрнө гэж бодож байна уу үгүй шүү Эхнээс чинь авахуулаад буудна гэдгийг битгий мартаарай

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.60

Харамсалтай байна шүү

Зочин
1 жилийн өмнө
59.153.113.136

Цоодолын хуланг буруутгаж байгаа хүмүүсийн бичсэнг уншаад нөгөө Япон хүний Дөчингурван сая мал гэж хэлсэн санаанд орлоо Мал биш бол аажимдаа ойлгоно байгаа энэ нөхөд

Ард
1 жилийн өмнө
192.82.91.5

Энэ төр бол төр биш хулгайч луйварчид зандалчдын бурангуй тоглоом

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.188

Хөөрхий дөө. Ядарсан эмэгтэйчүүдээ, үг хэлсэн хүн бүхнийг ялладаг ялзарсан тархитай өөрийгөө шүүгч гээд бодчихсог өөрийн толгойгүй шүүгчид, тэднийг удирдаад байж байгаа өмхийрсөн хэдэн улс төрчдийн хийж байгаа ажил биз... 1. 8 ишигний хэргээр аиьдрах гэж зүтгэж байгаа олон хүүхэдтэй ээжийг 2. Эх орныхоо төлөө дуугарсан эх орогч эмэгтэйг... Үнэхээр шударга ажиллаж чаддаг л юм бол 76-аа, МУ-ыг сүйрүүлж байгаа олигархиудаа шүүгээч!!!

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.90

Ц.ХУЛАН ХЭЗЭЭ Ч ЭХ ОРНООСОО УРВАХГҮЙЭЭЭ ХЭЗЭЭЧ УРВАХГҮЙ.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.67

Суллаа луйварчидаа

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.72

Энэ өмөөрөөд бгаа хүмүүс Чимгээ Содномдоржоо 2 зовж бхад чмээгүй хамараа ухаад сууж байсан Одоо яв тэр Хуланд аяга хоол хийгээд дөхүүлээч ?!

Лхагвасүрэн
1 жилийн өмнө
202.126.90.81

Эх орон. Газар нутгийн төлөө үг хэлсэн бүхэн өнөөдөр хэлмэгдэж байна. 1937 онд Орос улсаас эхтэй хэлмэгдүүлэлт явж байсан бол одоо Хятад заавартай хэлмэгдүүлэлт эхлээд байна даа. Оросоос аюултай шүү. Монголчууд аа.

Ш.Туяамандах
1 жилийн өмнө
139.5.219.80

Зориг нь мохоогүй Цэцэн Оюунаар нь бахархана Түүхэнд үлдэх Хурц Ухаан Зоригоор нь бахархаж байна Агуу ухаантан төрүүлж өсгөсөн Аав Ээжэар нь баххрхажбайна.Ухаантануудын Сэтгэл Моходгүйг Зоригтой Сайхан Ээжийн Сэтгэл Оюунбилигээс харж байнаСайхан Ээжээр бахархаж баына

ЗОЧИН
1 жилийн өмнө
202.55.188.39

МАН намаар дүүрэн урвагч ,офшорчид, газар нутгаа зарж иддэг тонуулчид ,эрх мэдлээ ашиглан мөнгө авдаг авилгачид , банк сангуудаа хоосолдог хулгайч нар өмхий шүлсээн үсчүүлээд явж л байдаг. Ц.Хуланд хийсэн хэрэг байхгүй болхоор хүлээх хэрэг юуны байх гэж. Босоцгоо босоцгоо

Tsermaa
1 жилийн өмнө
202.126.90.140

Huniig helmegduulj bolohgui dee

Zochin
1 жилийн өмнө
103.57.92.173

Yana da ex orno gesen setgeltei zvtgeltei temtsej bga xvn bolgon g ingeed bariad shorond xataagad baix yumu tegwl tsaashda xen dygrax we dygarsn bolgon ni shorond orood bn tsaashda dygraxch erxgvi Teged bvgd 76 xylgaichydn ayasar baix ni de

Зочин
1 жилийн өмнө
192.82.91.30

САЙХАН ЦАГ ИРЖ НАЙРАГЧ МААНЬ ЦАГААДАХ ӨДӨР ИРНЭЭ.ОЛИГАРХИ ТӨР ҮГҮЙ БОЛЖ ШУДАРГА НИЙГЭМД АМЬДРАХ БОЛНО.ЗОРИГТОЙ БАЙ ! БИД ХАМТ НАЙРАГЧ МИНЬ!

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.14

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэж үг байдаг чи ялна мандах өдөр чамд ирнэ цоглог бай сайхан бүсгүй минь

zochin
1 жилийн өмнө
103.57.94.242

Mungu avdag ni buruu

Зочин
1 жилийн өмнө
103.57.94.242

Sahal erdenebileg Saihnas Udaanjar haachiv Ih mungu idsen

Zochin
1 жилийн өмнө
192.82.75.74

Сонгуулийн пи ар гэдэг шиг бас ялтны пи ар хийдэг болжээ. Өөрөө Хятадын эрдэмтэдтэй гар барисан ч гэх шиг юм ярисан л байна ш дээ… Хэнтэй хамтарснаа хэлээд байгаа юм биш үү Үнэхээр новшийн хүүхэн юмаа. Хавирсан, хажуулдсан болгоноосоо юм салгаж, амьдарлыг нь сүйрүүлж байдаг ёстой өндөр зэрэглэлийн янхан гэдэг нь үнэн бна.

Зочин
1 жилийн өмнө
192.82.87.249

Нүүрсний хулгайчид яасан бэ

Эрка
1 жилийн өмнө
202.126.90.79

Шударга ёс хэзээд ялдаг учиртай, тэрбумаар идсэн, улсаа худалдсан луйварчид төрийн ордонд заларч бхад үнэн юм гэж бхгүй боллоо, харамсалтай бна

Зочин
1 жилийн өмнө
124.241.190.121

ene emegteig sullaj ard timenee stressees gargah uhaan jaahan baigaa gej naidaj bna

Оюунцэцэг Цээсүрэн
1 жилийн өмнө
59.153.115.203

ard tumendee shulgeer ug daisan busuu saitar unshij oilgoj tungaan bodohui

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.110

Хулан бол эх оронч учраа хэлмэгдэж байна.Ард түмэн өөрсдийнхөө хайрт эх орончдыг 7бор оготны үлгэрээр дээр сууж байгаа муухай тамынханд нэг нэгээр нь алдаж дууслаа.Цаг үе болгон эх орончид тойгоо төрдөг.ХУЛАНГ СУЛЛА ЭРЛЭГИЙН ЭЛЧҮҮДЭЭ

В.Нэргүй
1 жилийн өмнө
66.181.161.249

Юу болсныг цаг хугацааны шалгуурт үлдээхээс өөр яалтай билээ. Том том хэргүүд нь хаана яваа бол? Өнөөдрийн асуудал бэрхшээл бүхэн ард хурдан үлдэж, амар тайван цаг үе бушуу түргэн ирээсэй

тавьтаргүйэм
1 жилийн өмнө
64.119.18.156

маш олон удаа мөнгө авч тэр бүрдээ нийгэм рүү агсан тавьж өвчигнөж тавьтаргүйтсээр үйлдэл дээрээ баригдсан эх оронч гуай биеэ өмөөрөөд одоо ч агсангаа тавьсаар монголын тег тайлбар хэлэхгүй бол оркууд итгэсээр байна

Зочин
1 жилийн өмнө
192.82.81.65

Хууль шүүхийн ялзрал дээд цэгтнэ хүрч байнадаа. Энэ цаг үед ажиллаж байгаа хуулийнханаас зөв шударга гэгчийг олж үзэхгүй.

Зочин
1 жилийн өмнө
223.62.219.60

Харамсалтай

Уул
1 жилийн өмнө
66.181.160.19

Өөр юм байсан болоод л энэ олон жил өгсөн ойлгомжтой тэрнээс яриагаар нь бол тагтаа

Chuk
1 жилийн өмнө
202.126.89.10

Өрийгаа агуу зохиолчидтой зүйрлэж энтэр

Иргэн
1 жилийн өмнө
103.229.121.68

Яг үнэндээ эх орон улс үндэсээ мөнгөөр худалдсан нь үнэн л юм байна лээ мөнгөнд хэт шунасан иим л юм боллоо доо

Иргэн
1 жилийн өмнө
103.229.121.68

Энэ өмөөрөөд байгаа хүмүүс сайран царай зүсэд нь хууртаад байна уу эсвэл иим юуч ойлгох чадваргүй толгой муутай юмуу эх орноо хариинханд худалдаж мөнгө авч баяжсан авгай тиим сайхан сайн хүн үү

Иргэн
1 жилийн өмнө
103.229.121.68

Хулан авгай ингэж их баяжих ямар орлого олсон байхав боддоо ямаршүү их баян билээ дээ хардаг л байхдаа та. Тиим их эх оронч хүн мөн үү боддоо та. Эх орныхоо нууц байх зүйлииг зарж мөнгө идсэн гэдэг нь олон жилиин ажиглалт хяналтаар батлагдаад эцэст нь шоронд орлоо эцэст нь шүлэг уншиж тэнэгүүдииг уярааж байх шивдээ ээ тэнэгүүд ээ хөөрхиис минь дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.52

Монголын түүх ард түмэн Таныг аль хэдийн цагаатгасаан. Хөх тэнгэрээс түмэн одод таныг харж . Наран саран 2 нь үүрд таныг гэрэлтүүлж Хийгээгүй хэрэгт ялтан болгосон Эх орноо худалдсан урвагч нар Цагийн эрхээр шийтгэлээ хүлээнээ.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.90

Жинхэнэ Монгол эмэгтэй, ямар ч заль мэхгүй, шудрага, үнэн үгтэй, тиймд худал хуурмаг нь ичиж айхаас ч яахав, Хулан шиг шулуун шудрага нуграшгүй харишгүй нэгэн Монголын төрд хэрэгтэй байна, хүчтэй улс төрч эмэгтэй шүү, түүхэнд нэрээ мөнхлөх хүч юмдаа

Бааска
1 жилийн өмнө
202.55.188.90

Жинхэнэ Монгол эмэгтэй, ямар ч заль мэхгүй, шудрага, үнэн үгтэй, тиймд худал хуурмаг нь ичиж айхаас ч яахав, Хулан шиг шулуун шудрага нуграшгүй харишгүй нэгэн Монголын төрд хэрэгтэй байна, хүчтэй улс төрч эмэгтэй шүү, түүхэнд нэрээ мөнхлөх хүч юмдаа

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.90

Жинхэнэ Монгол эмэгтэй, ямар ч заль мэхгүй, шудрага, үнэн үгтэй, тиймд худал хуурмаг нь ичиж айхаас ч яахав, Хулан шиг шулуун шудрага нуграшгүй харишгүй нэгэн Монголын төрд хэрэгтэй байна, хүчтэй улс төрч эмэгтэй шүү, түүхэнд нэрээ мөнхлөх хүч юмдаа

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.90

Жинхэнэ Монгол эмэгтэй, ямар ч заль мэхгүй, шудрага, үнэн үгтэй, тиймд худал хуурмаг нь ичиж айхаас ч яахав, Хулан шиг шулуун шудрага нуграшгүй харишгүй нэгэн Монголын төрд хэрэгтэй байна, хүчтэй улс төрч эмэгтэй шүү, түүхэнд нэрээ мөнхлөх хүч юмдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.