СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-07-27

Г.Ганхуяг: Наадамчдын уухайнд цэнгэлдэх тойроод алхах сайхан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Төрийн наадмаар бөх сонирхогчдын тааврыг эвдэж, том цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулан хурсан олныг цэнгүүлж зургаа давсан, Чөлөөт бөхийн ОУХМ, Ховд аймгийн  Булган сумын харьяат улсын харцага Г.Ганхуягтай ярилцлаа. 

Төрийн наадамдаа  давуу талаа ашиглаж барилдахыг хичээлээ

-Та Үндэсний их баяр наадамд одтой сайхан наадаж зургаа давж харцага цолны болзол хангасан. Тухайн мөчид ямар мэдрэмж төрж байв?

-Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Тусгаар тогтнолоо сэргээн  мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн төрийн наадамдаа амжилттай барилдаж, Улсын харцага цолны эзэн боллоо.

Өөрийн бодсон барилдаанаа гаргаж улсын цолтны эгнээнд багтсандаа баяртай байна. Би төрийн наадмын нэгийн даваанд юм. Ингээд эртэй, хүчтэй залуу начинг хоёр дахь удаагаа давсан. Харин хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн харьяат улсын өсөх идэр начин Н.Мустафа ахтай барилдахдаа хутгах мэхээр даваагаа ахиулсан. Ингээд гурвын даваанд улсын харцага Н.Батзаяа ах амласан. Дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс ахтай таарч барилдлаа. Тухайн үед дэвжээнд гараад барилдахдаа зүүн хөлийг нь авъя гэж бодсон. Гараад 14 минут барилдсаны дараа н.

-Энэ жилийн түрүү бөх хэн байх бол гэсэн таамагт П.Бүрэнтөгс аваргын нэр мэдээж дээгүүр яригдаж байсан. Энэ цагийн их хүчтэн, эр бяр тэгширсэн аваргыг даваад, туг тойрох үед юу бодогдож байв?

-Би наадмаас өмнө бэлтгэл хийж байхдаа гурав давчихвал дараагийн даваанд нь ямар бөхтэй таарах бол гэж бодож, судалгаа хийж үзсэн. Гэхдээ тухайн үед аваргуудтай оноолт таарна. Гэхдээ нэлээд сүүлээр юм уу, даваануудын дундуур байх магадлалтай гэж таамаглаж байлаа. Тиймээс .

-Та өмнө нь П.Бүрэнтөгс аваргатай таарч, барилдаж байв уу?

-Аваргатай өнгөрсөн өвөл нэг удаа заалны барилдаанд дөрвийн даваанд таарсан удаатай. Тэр үед баруун хөлийг нь аваад орооцолдоод унасан юм. Энэ үед дахиж таарч барилдвал баруун хөлийг нь авах амаргүйг ойлгосон. Аварга өөрөө баруун талтай болохоор тэр л дээ. Харин зүүн талыг нь авбал сул байж магадгүй гэж дүгнэсэн.

-Таны барилдааныг харахад баруун хөл их авдаг юм шиг ажиглагдсан. Энэ нь чөлөөтөөр хичээллэдэгтэй холбоотой болов уу?

-Ер нь . Гэхдээ дотроо ингээд ханаж болохгүй, цаашаа барилдана гээд сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээсэн. Ингээд зургаагийн даваанд Б.Орхонбаяр арслан намайг амласан.

-Б.Орхонбаяр арслангийн хувьд хурдтай барилддаг онцлогтой. Та ч ялгаагүй шийдэмгий барилддаг юм билээ. Магадгүй энэ нь арсланг давахад давуу тал болсон байх?

-. Цэрвүү барьцны цаг дуусаад элэг бүс, сэнжиг рүү ороод баруун золгоон дээрээс хутгаад давсан.

-Өмнө нь та хоёр заалны барилдаанд нэг удаа таарч байсан. Тэр үед арслан давсан санагдаж байна?

-Өмнө нь заалны барилдаанд таарахад арслан намайг баруун золгооноос дүүгүүрдээд давж байсан. Харин . Ингэж л өөрийн бодсон мэхээ хийж, аймгийн арслан цолноос зургаа давж, Улсын цолтны эгнээнд багтлаа. Энэ жилийн наадам надад их урам өгснөөс гадна илүү хичээх ёстойг ойлгуулсан. Тухайлбал, дөрвөөс зургаагийн даваанд үзэгчдийн таавар эвдэж, цэнгүүлсэн байх. а. Ерөнхийлөгчөөс батламж тэмдгээ гардаж аваад түмнийхээ уухайн дуунд цэнгэлдэх тойроод алхах сайхан юм билээ. Наадамчид тасралтгүй “Ганхуяг аа” хэмээн дуудаж байсан. Энэ үед би монгол түмэн минь үндэсний бөхөө ямар их хайрлаж, дээдэлдэг болохыг нь мэдэрсэн.

-Та даваа бүртээ чанга учраатай таарсан. Харин долоогийн даваанд нутгийн аварга О.Хангай таныг амласан. Аваргын аманд очно гэж бодож байв уу?

-Нутгийн аваргадаа амлуулж, сайхан барилдсан. Тухайн үед Н.Батсуурь аварга намайг амлах байх гэж бодож байлаа. Гэтэл аварга Ц.Содномдорж арсланг амласан байсан. Энэ өвөл би дөрвөн удаа заалны барилдаанд зодоглосон. Тухайн үеийн барилдаануудад О.Хангай аваргатай хоёр удаа таарч өвдөг шороодсон байдаг. Нэг удаад нь дөрвийн даваанд оноолтоор таарсан бол дараагийн барилдааны тавын даваанд амлуулж байлаа.

-Барилдаан таардаггүй бөх гэж бий дээ?

-. Гэхдээ тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол бэртэл. Том цолтой, сайн тамирчныг бэлтгэл сайтай бол ялна. Харин бэртэл авах юм бол амжилт гаргах боломж бага. .

-Амжилт гаргахад сэтгэл зүйгээс гадна бэлтгэл чухал. Наадмын бэлтгэлээ хэд хоногийн хугацаанд базаав?

-Ховд аймгийн бөхчүүдтэйгээ хамт наадмын бэлтгэлдээ гарсан. Гэхдээ би тэмцээнтэй байсан болохоор өнгөрсөн сарын 23-ны үеэр бэлтгэлдээ түлхүү шамдсан. . Бэлтгэлийн хугацаанд хүнд барилдааны бэлтгэл бараг хийгээгүй. Дэвжээний бэлтгэл хэдэн удаа хийгээд улсын наадамдаа зодоглосон.

-Аав ээж нь хүүгийнхээ дээлийн захыг мушгиж суусан нь лавтай. Улсын цолтон болчихоод аавдаа үнсүүлэх мэдрэмж ямар байсан бэ?

-Манай аав ээж малчин хүмүүс бий. Ховд аймгийн Булган сумандаа амьдардаг. Би наадмаас хэд хоногийн өмнө аавыгаа улсын баяр наадам үзүүлмээр санагдсан. Учир нь өмнө нь аав цэнгэлдэхэд наадам үзэж байгаагүй юм. Тиймээс долдугаар сарын 5-нд аав руу яриад “Та хотод хүрээд ирэх үү, би наадмаар барилдана” гэж хэлсэн. Гэтэл аав их дуртай зөвшөөрсөн. Харин ээж хамт очъё гэхээр нь би тухайн үед “Та яах юм бэ” гээд хэлчихсэн чинь ээж тунирхаад. Тэгээд наадмаас гурав хоногийн өмнө хамтад нь ирүүлсэн. Төрийн наадмын эхний өдөр би аав ээжийгээ телевизээр үзээрэй, маргааш цол авахаар очоорой гэж бэлгэшээж хэлж байсан юм. Дараагийн өдөр нь тав давчихаад аав ээжийгээ цэнгэлдэх хүрээлэнд ирүүлсэн. Ингээд тэдэндээ үнсүүлэх мэдрэмж үнэхээр сайхан байсан. .

-Улсын наадамд барилдахад багш нараас нь гадна хэн зөвлөж, дэмжиж хажууд нь байв? 

-“Ховд” дэвжээний дасгалжуулагч, миний үндэсний бөхийн багш н.Алтангэрэл болон Улсын харцага Н.Батзаяа ах хажууд байсан. Мөн “Булган-Өгөөж” компанийн захирал Б.Мөнхтөр ах зэрэг хүмүүс зөвлөж, дэмжсэн. Зорьсон зүйлийнхээ төлөө өөртөө итгэлтэй бай гэж надад урам өгч байлаа. Тиймээс би өөрийн давуу талаа ашиглаж барилдахыг хичээсэн. . Их спортоос олж авсан сэтгэл зүй ч нөлөөлсөн байж мэднэ. Ер нь бэлтгэл дээр давтсан мэх, барилдаанаа л гаргахыг хичээсэн. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл багагүй хийж, хөдөлмөрлөсөн. Тиймээс унаж, давах нь хамаагүй, өөрийн бодсон барилдаанаа гаргах сэтгэл зүйн бэлтгэлтэй байлаа. Мөн .

-Мэдээж нутгийн түмэн нь шинэ харцагатай болж, баярласан байх. Наадмын дараа нутагтаа очсон уу?

-Харцага болоод нутаг руугаа явж амжаагүй байна. Шууд чөлөөтийн бэлтгэлдээ орсон. Харин Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очоод ирсэн. Үндэсний бөхийн “Нэгдэл” клуб гэж байдаг. Би тус клубт харьяалагддаг юм. Клубын захирал Б.Зоригоо ах Тосонцэнгэл сумынх. Тиймээс ахынхаа нутгийн ойн баярт очиж, оролцоод ирлээ.

“Өнгөрсөн жил улсын цолтон болох хүсэл төрсөн”

-Та өнгөрсөн жил төрийн наадамд анх удаа зодоглосон. Тухайн барилдаанаас их дүгнэлт хийж, энэ жил цол авах бодолтой наадмын дэвжээг зорьсон байх даа?

-Өнгөрсөн жил төрийн наадамд 1024 бөх барилдаж, бөхөд хайртай монгол  түмнээ цэнгүүлсэн. . Өнгөрсөн наадмын дөрвийн даваанд би өвдөг шороодохдоо илүү хичээе гэж бодож билээ. . Мөн өнгөрсөн жил чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн наадмаас 10 хоногийн өмнө болсон юм. Би нэгдүгээр сард нь хөлний хагалгаанд ороод зургаан сар гам бариад бэлтгэлдээ орж байлаа. Сарын хугацаанд бэлтгэлээ хийж, чөлөөтийн улсын аваргад орсон. Хагалгаанд орсон болохоор жин ч нэмсэн. Би есөн кг хасаж, 92 кг-т барилдаж түрүүлсэн. Жингээ хассанаас 10 хоногийн дараа улсын наадамдаа зодоглосон нь тэр. Хурдан хугацаанд жин хассан болохоор сэргэж амжилгүй төрийн наадамдаа барилдсан. Тиймээс өөрийн санасанаараа барилдаж чадаагүй тал бий. Харин энэ жил цэнгэлдэх хүрээлэнгээс баярын нулимстай гэртээ харьсан. Өмнө жил би энэ жилийн харцага болсон суудал дээрээ суусан нь бас л сонин тохиол байсан шүү.

-Өнгөрсөн жилийн наадам танд их зүйл сургажээ. Алдаанаасаа суралцана гэдэг бөх хүнд байх ёстой сайн зан чанарын нэг байх?

-Өнгөрсөн жил барилдаад нэг бодол төрсөн нь би улсын цол авах боломжтой юм байна гэсэн итгэл. Харин хүмүүс намайг улсын улсын цол авч чадахгүй гэж бодож байсан байх. .

-Наадмын өмнө салбар хорооноос 40 минут барилдаад давалцаагүй тохиолдолд идэвхээр нь даваа өгөх дүрэм батлагдаж, даян аварга Н.Батсуурь болон арслан Ц.Содномдорж нарын барилдаан наадамчдыг талцуулсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

- л дээ. Хоёулаа амжилт гаргахын төлөө зорилго тавьж, бэлтгэл хийсэн байгаа. Тиймээс нэгийг нь хасахаар бүтэн жилийн хөдөлмөр нь үнэгүйдэхэд хүрнэ. Харин .  Тухайлбал, сая төрийн наадмаар надтай таарч барилдсан бөхчүүд зугтаад барилдахгүй байсан. Тиймээс гурван удаа зугтаж, талбайгаас гарахад хасах ч юм уу, нарийн дүрэм хэрэгтэй санагдсан. Харин тэгш барьцанд хүрээд золгоод барилдаж байхад хасах нь шударга бус. Метр 90-ийн өндөртэй бөхтэй тэгш барьц авч барилдана гэдэг амаргүй. Тэгэхээр тэгш барьц нь өндөр том биетэй хүмүүс хоорондоо барилдахад л тохиромжтой болов уу. Харин цэрвүүгээс барьцгүй барилдаад зугтаад байгаа бол сануулга өгөөд хасч болно. Цэрвүүгээс барьц аваад хоёр талаас тулсан үед идэвх харна гэдэг хэцүү.

-Мөн үндэсний бөхийн спортод үзэгчдийн дургүйцлийг хүргэдэг зүйлийн нэг бол сэргээшийн асуудал. Энэ нь зарим бөхчүүдийн хөдөлмөрийг үгүй хийгээд байгаа нь анзаарагддаг?

-Бөхчүүд шударга өрсөлдөх хэрэгтэй. Үндэсний бөхийн өмнө тулгараад байгаа асуудал нь сэргээш. Энэ асуудлыг нэг талд нь гаргаж, шийдэх хэрэгтэй болов уу. Үнэхээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг хасах нь зөв байх. Ер нь допингийн төрлийн бодис илэрсэн бөхийн эрхийг дөрвөн жилээр хасдаг. Энэ дүрмээ яг баримталж шийдээд явах хэрэгтэй. Допинг хэрэглэсэн бөхчүүд тайлбарлахдаа нэг зүйл хэрэглэсэн, гэтэл найрлагад нь сэргээшийн төрлийн бодис байжээ гэж тайлбарладаг. Энэ нь буруу. Учир нь шүү дээ. Өөрийн биед таарах хүнсийг мэддэг байх ёстой. Нэг үеийг бодвол үндэсний бөх хурдтай хөгжиж байна. Өмнө ньх. Гэтэл М.Бадарч арслан наадамчдын тааврыг эвдсэн шүү дээ. Тиймээс хэн түрүүлэх нь тодорхойгүй, доороос шинэ залуу бөхчүүд гарч ирэх болсон нь хурдтай хөгжиж байгаагийн илрэл байх.

Үндэсний бөх, чөлөөт хоёр салшгүй холбоотой

-Таны бөхөөр хичээллэсэн цаг хугацаа сонирхол татаж байна. Хэзээнээс бөхийн спорттой холбогдов? 

-Би долдугаар ангид байхаасаа жүдо бөхөөр барилдаж эхэлсэн. Аймгийнхаа тэмцээнүүдэд оролцдог байлаа. Анх дунд сургуулийнхаа багш О.Ганбаатарт шавь орсон. Жүдогийн өсвөрийн аваргаас мөнгөн медаль авч байсан түүхтэй. Ингээд 2014 онд “Аварга” сургуульд Чөлөөт бөхийн ангид орж, 2018 онд дүүргэсэн. Анх чөлөөт бөх гэж  мэдэхгүй учир үргэлж ялагддаг байсан. Тиймээс сургуулиа төгсөөд шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа багш дээр ирж бэлтгэлд хамрагдсан. Багш юу ч мэдэхгүй байхад минь намайг тоож авсанд нь талархдаг. доо. Харин үндэсний бөхөөр сурагч байхдаа сумандаа барилддаг байсан. Анх . Анх суманд түрүүлсэн маань их сайхан санагддаг. Би тухайн үед ахлах ангийн сурагч байсан. Хөдөөнөөс ирж барилдахдаа түрүүлнэ гэж бодоогүй. Эргээд бодоход . Тухайлбал, барьцанд хүрч, өрсөлдөгч бөхийнхөө хөлийг нь авч сурсан. Тиймээс миний амжилтад үндэсний бөх,  чөлөөт хоёр салшгүй холбоотой.

-Та одоогоос найман жилийн өмнө чөлөөт бөхийн спорттой холбогдожээ. Энэ хугацаанд ямар амжилт үзүүлэв?

-Анх чөлөөт бөхөөр 74 кг-д тэмцээнд орж байлаа. Эхэндээ чөлөөтөөр олон жил хичээллэсэн туршлагатай тамирчидтай таарч олон ч ялагдал хүлээж явлаа. Харин 2017 онд анх насанд хүрэгчдийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Одоогоор УАШТ-д гурван удаа түрүүлээд байна. Мөн U23-ийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль, насанд хүрэгчдийн ААШТ-ээс хошой хүрэл медалийг хүртсэн амжилт үзүүлжээ. Одоогоор миний барилддаг 92 кг-ийн жинд Д.Оргилох гэж дүү бий. Мөн Н.Шинэтөр найз минь байгаа. Найз маань энэ оны УАШТ-ээс мөнгөн медаль авсан. Харин өнгөрсөн жил Д.Оргилох дүү маань түрүүлж байлаа. Би хагалгаанд ороод улсын аваргад орж чадаагүй. Гэхдээ үндэсний бөхийн дэвжээ болон чөлөөтийн дэвжээ хоорондоо их ялгаатай. Чөлөөт бөх нь тойрог дотор зургаан минутад зогсолтгүй барилдах дүрэмтэй. Гэхдээ эхний гурван минут барилдаад 30 секунд амардаг. Харин үндэсний бөх тэс өөр шүү дээ.

-Бөхийн удамтай хүн бүр барилддаггүй. Тиймээс  бөхийн замналыг сонгоход юу нөлөөлсөн бэ?

-Би аав ээжийн талаасаа бөхийн удамтай. Манай ээжийн төрсөн ахын хүүхэд нь харцага Н.Батзаяа ах. Харин аавын ээжийн талд мөн л бөх хүн байсан юм билээ. Би айлын отгон хүүхэд болохоор их эрх өссөн. Дээрээ хоёр эгч, нэг ахтай. Ах маань барилддаг байсан учир багаасаа ахтайгаа их ноцолдоно. Харин аав ээж хоёр ахыг хичээлдээ шамдахыг, намайг барилдахыг дэмжсэн. Намайг бага байхад зургаан залуу заан гээд ид яригдаж байсан үе. . Тэднээс гадна нутгийн бөхчүүд, шигшээ багийн ах нараасаа суралцаад явж байна.

-Монголчууд жудагтай эр хүнийг бөхөөр л төсөөлдөг ард түмэн. Тэдний хайр, хүндэтгэлийг дааж явах хариуцлага танд ирж ээ?

-г. Ийм тууштай байхыг их спорт л хүнд заадаг. Таны хэлснээр олны итгэлийг даасан жудагтай байхыг хичээдэг. байлаа. Тэр холоос аав ээжийнхээ итгэлийг тээж ирсэн. Тэд минь малаа маллаад л миний төлөө байгаа бүхнээ зориулж байна. Тиймээс надад итгэсэн хүмүүсийн урмыг хугалж болохгүй биз дээ.

-Төрийнхөө наадамд зургаа давсан учраас зорилго нь улам томорсон байх даа?

-. Үнэндээ би үндэсний бөхийн бэлтгэлээ тууштай хийхгүй байгаа. Одоогоор чөлөөтийн бэлтгэлдээ шамдаж байна. Цаашдаа үндэс болон чөлөөтийн бэлтгэлээ хослуулбал амжилт ойрхон байгаа. ДАШТ-дээ амжилттай оролцохыг бодож байна. Үүний дараа ирэх жилийн Парист болох 2024 олимпын дэвжээ хүлээж  байна. Ер нь эх спортын тамирчин бүрт хамгийн том зорилго олимпод амжилт гаргах байдаг. Би ч олимпоос медаль авч төрийн дууллаа эгшиглүүлэхийг бодож байна. Ирэх жилийн олимпын дараа үндэсний бөхийн бэлтгэлдээ анхаарна. Миний ард тусалж дэмждэг олон хүн бий. Миний амжилт тэдэнтэй минь салшгүй холбоотой. Тухайлбал, Б.Мөнхтөр захиралтай “Булган-Өгөөж” компани байна. Б.Мөнхтөр ах намайг оюутан байхаас л дэмжсэн. Өнгөрсөн хугацаанд тэмцээнд явах зардал, сар бүрийн цалин, бэртэл авахад тусалж байлаа. Мөн “Нэгдэл” клубын захирал Зоригоо ах, Валькн группийн Т.Тэмүүжин ах нартаа баярлаж явдаг даа. Тамирчин хүн бусад мэргэжлийн хүнтэй харьцуулахад гэр бүлдээ зарцуулах цаг их бага. Үргэлж л бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд орно. Жилийн хагаст нь гэртээ байдаггүй. Тиймээс ар талыг маань найдвартай даадаг дотны хүмүүстээ баярлаж явдагаа хэлье.

-Одоо таны ойрын зорилго чөлөөтийн ДАШТ-д амжилттай оролцох байх. Есдүгээр сард тов нь гарсан байсан?

-Ирэх есдүгээр сарын 16-20–ны хооронд Чөлөөт бөхийн ДАШТ Серби улсад болно. Тиймээс ДАШТ-ий өмнөх сорил тэмцээн болох тов гарсан. Сорил нь энэ сарын 29-30-ний хооронд болох юм. Би энэ онд УАШТ-д түрүүлсэн. Дэлхийд эрэмбээрээ эхний тавд явна. Харин эхний дөрөвт байсан бол сорил тэмцээнд орохгүйгээр шууд ДАШТ-д оролцдог журамтай. Чөлөөтийн сүүлд болсон тэмцээн манай улсын наадамтай давхцаад орж чадаагүй. Хэрэв би тус тэмцээндээ орчихсон бол эхний дөрөвт байсан амжилтаа хадгалах боломж байсан. Харин дөрөвт эрэмбэлэгдсэн АНУ-ын тамирчин улсынхаа сорил тэмцээнд ороод ялагдсан. Тиймээс би дөрөвт эрэмблэгдсэн юм. Намайг эх орныхоо сорил тэмцээнд орохгүйгээр ДАШТ-д явуулах шийдвэрийг холбооны зүгээс гаргасан.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 147 (7132)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дэмжигч
1 жилийн өмнө
103.229.121.149

Мундаг хүү амжилт хүсэё

ABCD-korea-gaas
1 жилийн өмнө
117.111.25.13

Амжилт хүсэе нутагийн дүүдээ

Баяраа
1 жилийн өмнө
66.181.161.226

Дүүд баяр хүргэе. Бөхийн чөлөөт барилдаанаараа дэлхий олимпын наадмын медальтан болж монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргасан хүчтэн болохыг ерөөе.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.