Авлигатай тэмцэх газар нь энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан 44,000 мэдүүлэг гаргагчийн хүрээнд хяналт, дүн шинжилгээ хийжээ.
Хяналт шинжилгээний шатанд авлига, албан тушаалын гэмт хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн 14 албан хаагч төрийн албанд ажиллаж байсныг тогтоож, чөлөөлүүлжээ.
Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн тул Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж, нэр бүхий төрийн 14 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн гэж АТГ-аас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.