Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр "Aqua garden" буюу "авлига хороолол"-ын газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрлийг талаар нэгдсэн мэдээлэл өгөв.
ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Билгүнзаяа:
-Aqua garden хорооллын газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхээс олгосон мэт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, шүүхийн хараат бус байдалд халдах үйл ажиллагаа явагдсан. Тус гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа зогсоогүй байна.
Тиймээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "авлига" гэх тодотголтой хорооллын газар эзэмших, барилга байгууламж барих эрхийг шат шатны байгууллагууд хэрхэн олгосон талаарх мэдээллийг танилцуулъя.
Монгол Улсын шүүх нь иргэн, хуулийн этгээдэд тодорхой газар эзэмших,ашиглах, барилга байгууламж барих эрх, зөвшөөрөл олгох хуулийн боломжгүй, эрхгүй.
Тус хорооллын хэргийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны анхан шатнй шүүхийн 147 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах авлига хорооллын газар байгаа. “Э… ХХК”-д НЗД-ын А/1111 дугаар захирамжаар зориулалт нь үйлчилгээ, усан парк спорт цогцолбор барих зөвшөөрөл олгосон. Мөн уг захирамжид өөрчлөлт оруулж, хүчингүй болгох захирамжийг НЗД-ын А/11155 захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ захирамжийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Усан парк болгох захирамжийг хүчингүй болгох захирамжийг шүүх шийдсэнээс биш ямар нэгэн байдлаар хуулийн этгээдэд газар олгосон асуудал байхгүй.
2018 оны Нийслэлийн Засаг даргын А/111 захирамжаар олгосон зориулалт нь усан парк, үйлчилгээний газар олголт нь хэвээр үлдсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй учир тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/117 дугаар захирамжаар тус газрын зөвшөөрлийг өөрчилсөн. Тухайлбал эдэлбэрийн газрын зориулалтыг худалдаа үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Харин барилга байгууламж барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр гаргасан байдаг.
Усан парк болгосон захирамжийг хүчингүй болгосон захирамжийг шүүхээс шийдсэн. Ямар нэгэн байдлаар хуулийн этгээдэд шүүхээс газар эзэмших гэрчилгээ олгосон асуудал байхгүй юм. Дээрх баримтаас харвал шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүйг харж болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүгчид ч хуулийн цоорхойг ашиглаж нэгнээ өмөөрч хамгаалахдаа сурамгай аймаар юм аа! Шүүхийг хаанах хэн захирдаг томилдог боломоор юмдээ?!