СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найман ишигний гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан ирэх сарын 2-нд болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ШЕЗ-өөс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхээр шийдвэрлэсэн “найман ишигний” гэх олон тооны мал бүлэглэн хулгайлсан хэргийн талаар мэдээлэл өглөө. 

ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Билгүнзаяа:

Хэнтий аймгийн Прокурорын газраас 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Г, Т нарыг Эрүүгийн хуулийн зүйл ангиудад заасны дагуу мал хулгайлах, Т-гийн ээж болох Д-г мөн хуулийн тусгай ангийн 18.6-р зүйл заалт дахь мөнгө угаах гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Тус шүүхээс 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Г, Т нарыг бусдыэ олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-р зүйлд зааснаар Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулсан.

Эрүүгийн хуульд бүлэглэн мал хулгайлсан тохиолдолд 2 жилээс 8 жилийн хугацаанд зөвхөн хорин ял шийтгэнэ гэж заасан. Үүний дагуу шүүхээр шийдвэрлэсэн. Олон нийтийн сүлжээгээр яриад байгаа шиг энэ төрлийн эрүүгийн хэрэгт хорихоос өөр ял сонгох санкц  байхгүй.

Найман ишиг биш олон тооны мал хулгайлсан нь шүүхээр тогтоогдсон гэж үзсэн. Үүнд найман ишигтэй холбоотойгоор ял шийтгэл оногдуулсан зүйл байхгүй. Т-гийн ээж болох Д-г анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэвч тус хэрэгт прокуророос эсэргүүцэл бичсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс мөн гомдол гаргасан. 

Энэ гомдлыг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хуралдааныг 2023 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагт хийхээр товлосон байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах учир хэвлэл мэдээллийнхэн хуралдааны явцыг дамжуулах боломжтой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.128

8 ишигний хэргийг нээлттэй хийгээрэй. ‼️

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.128

8 ишигний хэргийг нээлттэй хийсүгэй. ‼️

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.31

1.т нээлттэй хийгээрэй 2.т шүүх хараат бус байж чадах уу хэн хүний амаар ядарсан улсад зоргоороо ял өгч б.на гэж үзэх хардах эрхтэй харагдаж б.на

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.103

Шүүх хурал нээлттэй явагдаж байж л нэг мөр болох биз.

Зочин
1 жилийн өмнө
66.181.190.246

Shuuxiin balai pisda nar zugeer l shudraga bai darga nariin xulgaig tolgoig ileed sain xulgai xiijee geed zugeer ongroodog baij neg muu ydarsan irgen yasan xatuu xandana be xulgai bish gedeg ard olond il bolchood bna muu atsnuudaa

mgl
1 жилийн өмнө
91.141.48.220

энэ шүүх улам л бүр нүдэн дээр мэдээжийн юман дээр ард түмний эсрэг ажиллаад байна

Мхаё
1 жилийн өмнө
202.131.248.206

Шүүгч нарыг бүгдийг нь гадаадад төгссөн оюутнуудаар соливол таарна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.