Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцуулах үер хоёр хүүхэд, долоон автомашин мөргөсөн Ч.Маралмаагийн зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ялын биелэлтийн талаар мэдээлэл өгөв.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн Б.Оч:
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ялаар шийтгэгдсэн.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах, Дээд шүүхэд гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн тогтоолыг түдгэлзүүлсэн.
Улсын дээд шүүхийн 2023 оны долдугаар сарын 5-ны 495 дугаар тогтоолоор тус гомдлыг хянан хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлснээр 2023 оны долдугаар сарын 24-өөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн Ч.Маралмааг хүлээлгэж өгсөн.
Ингэснээр шүүхийн шийдвэр болон хяналтын прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялд хяналтаа тавиад явна гэсэн үг. Кофе шофт сул явж байсан үе нь давж заалдах гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түдгэлзсэн байсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Угаасаа жолоодох эрхгүй байсан гээ биз дээ