СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хахууль авсан ЖДҮГ-ын албан тушаалтнуудыг шалгаж дууслаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын хоёр албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллагдагчаар тооцон цагдан хорьсныг бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв.

Тус газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 03-23-ны хооронд 855 хэргийг шалгаж 12-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх, 11-ийг хаах, нэгийг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Тэдний дотор ЖДҮГ-ын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нарт холбогдох хэрэг багтсан байна. , ингэхдээ хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж хууль сахиулагчид үзсэн байна. Түүгээр ч зогсохгүй юм билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.