СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-25

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орох тул орон сууцны В1 давхарт ус орохоос сэргийлж, хамгаалалт татахыг зөвлөлөө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өнөө шөнө болон маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. 

Иймд иргэдийг үер усны аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж, дараах зөвлөгөөг хүргэж байна. 

-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,
-Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,
-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх,
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөлөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.