СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-07-25

ЭНЭҮТ-II: Яаралтай тусламж болон амбулаторийн тусламж үйлчилгээнээс бусдаар хэвтүүлэн эмчлэхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ЭНЭҮТ-II-ийн Хүүхдийн эмнэлэг нь 2023 оны 06 сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон гэж мэдэгдлээ .

Үүнд:

- Амьсгалын замын эмгэгүүд
- Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд
- Бөөр шээсний замын эмгэгүүд

Жич: Дээрх өвчнөөр аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Дараах тусламж үйлчилгээг үзүүлнэ:

- Яаралтай тусламж /24 цагаар/
- Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/
- 0-28 хоногтой нярай
- Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/
- Өдрийн эмчилгээ
- Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёроос мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.