СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Хулан, Б.Отгонбаатар нар нь тусгай албаны ажилтнуудаас 238 сая 683 мянган төгрөг авсан нь тогтоогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргажээ. Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноосон бол тус хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноожээ. 

Шүүхийн шийдвэрлэлтийн тоймыг хүргэе.

Тус тоймд "Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлэхдээ нууцтай холбоотой буюу маш нууцын зэрэглэлтэй ирүүлсэн тул шүүх хуралдааныг хаалттай хянан хэлэлцсэн.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх 2023 оны долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар,  Шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн  хэмээн үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159,753, 220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөг, тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хэрэг нь төрийн нууцтай холбоотой, маш нууцын зэрэглэлтэй учраас үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.90

Зохин байгуулалтай ял төлөвлөж хилсээр ял өгөж байна гэж хардаж байна

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.160

Odo yay gehewde ho

Зочин
1 жилийн өмнө
150.129.143.219

Хулангийн дансанд хэзээ тийм их мөнгө орж Хулан түүнийг нь аваад юу хийсэн гэдгийг нь гаргаж ирэхээс нааш итгэшгүй нээ

Зочин
1 жилийн өмнө
24.64.225.40

Хэрэгт дуртай шаар вэ

Зочин
1 жилийн өмнө
103.161.242.79

Манай тагнуул гайхалтай ажиллаж байна. Баяр хүргэе.хуурамч дүр эсгэсэн эх оронч нэртэй нөхдүүд цаашдаа маш том сургамж аваад ойлгоно биз.өмөөрөөд байгаа нөхдүүдэд хэлэхэд тагнуулын байгуулага хэргийг бүрэн нотолсны дараа баривчилгааг явуулдаг.түүнээс өмнө доод тал нь жил гаруй хугацаанд чагнаж мөрдөж нотлох баримтжуулж авна даа.тэгээд нэг өдөр амрыг эрье гээд үйлдэл дээр чинь тас гээд барина.очоод чамайг гарах гарцгүй болтол чинь нотлоод чи дуусна.цагдаа бол харин өөр.сэжиглээд нотлохын тулд мөрдөн байцаалт энэ явуулна..манай улс чинь нууцаа хамгаалдаг тагнуулын байгуулагатай тагнуулчидтай юм байнах.браво

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.90

Тийм сүрхий тагнуулын байгуулагатай юм бол тэр нүүрсний хулгайч нараа тагнаж байгаад бариач ээ

Ганаа
1 жилийн өмнө
192.82.85.207

Баяр хүргэе. Муу ч гэсэн төртэй,муухай ч гэсэн хуультай тусгаар тогтносон улсын шүүхийн шийдвэрт итгэж байна. Тогос шиг гоёж,хөхөө шиг донгодсон болгон ЭХ ОРОНЧ байдаг юм биш,харин үнэн нүүр царайгаа нууж эх орончийн дүрд тоглодог.

Зочин
1 жилийн өмнө
202.179.25.43

Хууль зөв шийдсэн байхаа

Өнөрөө
1 жилийн өмнө
59.153.114.115

MANAN SUNTUGEI

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.143

Манай хуулийн байгууллагууд сайн ажиллаж байгаад баяр хүргэе.

Л.Түм8
1 жилийн өмнө
66.181.161.175

МАН ын.хувхай бузар лам нарын гүтэглэгээр хөөрхий 2 иргэн хэлмэгджээ алацаншүү МАНын мангасуудаа бөөсөндөө баригдсан лам нарааа

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.175

үхвэл таарсан МАН ын шээснүүд бузар лам нарын гүтэглэгшүү ард иргэд харж сонсож мэдэрч бгаашүү лалрын шүүгч нараа

ЗОЧИН
1 жилийн өмнө
66.181.160.14

Эх орон гэж хамгаас чанга хашгирч байсан авгай ш тээ

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.103

Нууцын зэрэглэл гэдгийн чинь ард өчнөөн луйвар булхай явагддагийг илхнээ бүгд мэддэг болсон.

Зочин
1 жилийн өмнө
192.82.71.190

Үнэн л байж дээ! Мэдээж хөдөлшгүй баримтаар нотлогдож гарах газаргүй болгож дээ!! Ер нь дээр дооргүй шуналаа хязгаарлаж явбал аминд чинь өлзийтэй! Жинхэнэ эх орончид болноо!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.