СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-25

Даншиг наадамд түрүүлсэн бөхийг 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаараар шагнана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос дараах мэдээллийг гаргажээ. 

Бөхийн барилдаануудын нэг, хоёрын даваа наймдугаар сарын 05-нд, гурваас дээших даваа 6-нд болно. Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана.

Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой. Харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдана.

Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулна.

Зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудаас бай шагналыг дараах байдлаар тогтоожээ.

Үндэсний бөхийн барилдаанд:


-Үзүүр бөхөд 10 сая төгрөг
-Их шөвгийн хоёр бөхөд тус бүр гурван сая төгрөг
-Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.

Буриад бөхийн барилдаанд:

-Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
-Үзүүр бөхөд таван сая төгрөг
-Их шөвгийн хоёр бөхөд тус бүр гурван сая төгрөг
-Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.

Өвөр монгол бөхийн барилдаанд:

-Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
-Үзүүр бөхөд таван сая төгрөг
-Их шөвгийн хоёр бөхөд тус бүр гурван сая төгрөг
-Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.