СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

88 байршилд 6917 метр хашаа, хайс буулгажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн.

2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм. Харин 2023 онд зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 111 байршлын 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудлаас Баянзүрх дүүргийн Офицерийн тойрог хүртэл, мөн Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Хан-Уул дүүргийн Яармагийн гүүр хүртэлх нутаг дэвсгэрийн байршлууд үүнд хамаарч байна.

Энэ хүрээнд долоодугаар сарын 24-ний байдлаар 88 байршилд 6917 метр хашаа, хайс буулгасан бөгөөд ажлын явц 80 хувьтай байна. Түүнчлэн 46 байршил дахь хашаа, хайс хашлагыг стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа юм.

Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 2023 онд зургаан дүүргийн 132 байршлын 2355 гарааш чөлөөлөх ажлыг төлөвлөсөн. Үүнээс 83 байршилд 1445 гарааш буюу  34,372 ам метр  газар чөлөөлж, ажлын явц 61.3 хувьтай үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.