Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар усны барилга, байгууламжийн мэргэжлийн байгууллагууд, инженерүүдтэй уулзжээ.
Энэ үеэр мэргэжилтнүүд цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаарх судалгаагаа танилцуулсан байна. Судалгаанд Сэлбэ болон Дунд гол дагуу 29 байршилд зайлшгүй газар чөлөөлөх шаардлагатай гэж зөвлөж байна.
Тодруулбал S'outlets дэлгүүрийн газрыг чөлөөлж, Aqua Garden хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг Престиж инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг танилцуулжээ.
Тиймээс Сэлбэ, Дунд голын урсацад нөлөөлөхүйц барилга барьсан дээрх газруудыг нураах эрхзүйн орчныг судалж эхэлсэн байна. Цаашид энэ талаар Засгийн газарт танилцуулж, шийдвэртэй арга хэмжээ авах талаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ.
Сэлбэ голын голдиролд байгаа S'outlets дэлгүүрийн барилгын газрыг анх 2002 онд олгосон байна.
Үүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Энхбаярын захирамжаар 2002 онд олгож байжээ.
Үүнээс хойш Нийслэлийн Засаг дарга М.Энхболд 2004 онд 288м2, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2009 онд 1665 м2 хэмжээтэй болгож, 2015 онд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагийн гарын үсэгтэй захирамжаар 2409 м2 болгож талбай хэмжээг тус тус томруулж, эзэмших хугацааг сунгасан байдаг байна.
Мөн тус барилга нь анх 2014 онд түр барилгын зориулалтаар албан даалгавраа авсан ч зориулалтын дагуу баригдаагүй байгууламж аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хууль бусаар хахууль өгч л авсан байлгүй дэ, өгсөн авсан аль аль нь одоо хариуцлагаа үүрээд асуудлаа шийдэж дээ, хууль бус зүйл хийх ямар хохирол учруулдагийг сайн ойлгож авсан байх хөөрхий бусад авилгалчид
Учраа мэдсээр байж газар олгосон хүмүүст хариуцлага тооц.
Маш зөв
Одоо үүнээс хойш хотын төвөөр болон хүннү хороолол тийшээ газар хөдлөх түгжрэл үүсэх аюултай тул барилга байшин бүү бариул. Туулын орчим 500м дотор нэмж чарилга бүү бариу. Хотын зах руу амгалан тийшээгээ бариул
Энд нээх газар олгосон хүмүүстэй тооцоо хий ч гэх шиг, тийм зүйл УИХулгайчууд бга цагт хэзээ ч бүтэхгүй. Нэг өдөр /арван гурван жилийн дараа/ их хүчтэй газар хөдөлж, үй олон хүн гашуудаад, дараагаар нь бодоод хэн яг буруутай юм бэ гэхэд тэр нөхдүүд аль хэдийн түүх болчихсон. Харин тэдний хүүхдүүд баян тансаг, амиа аваад гарцан бах нь ханаад хохьчин, яах гэж ийм байр ба газарт орон сууц авсан юм гэж бна. Үнэхээр сүрэг юм даа.
4 ХУЛГАЙЧИЙН ГАРЫН ҮСГЭЭР ГАЗАР ӨГӨГДСӨН ТУЛ НУРААХ ЦЭВЭРЛЭХ ЗАРДЛЫГ МИЕЭ ХУЛГАЙЧ НАРЫН ДӨРВӨН ХҮНЭЭС ГАРГУУЛАХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР
ӨЦУӨЦУ
Эрх мэдэлд мөнгө төгрөг танил талаараа бардаж хамаагүй болохгүй ээ. Ийм л болно. Одоо Зөвхөн энэ 2-ыг ч биш том жижиг гэлтгүй бүгдийг нь шийдвэрлэх л хэрэгтэй. Буулгахыг нь буулгаад нүүлгэхийг нь нүүлгээд!