Цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдрийн 21:41 цагт “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байрлах үйлчилгээний газарт Япон улсын иргэний бүх мөнгийг монгол залуу аваад гараад явчихлаа” гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу шалгах үед Япон улсын иргэн 30 настай С.Ш нь иргэн Ж-ийн байранд түрээсээр байрлажээ. Байрны эзэн түүнтэй утсаар холбогдон төлбөрийн мөнгийг өгөх талаар ярихад байгаа газраа хэлж дуудсан байна. Энэ дагуу очиж төлбөрөө авах үед хажууд нь байсан үл таних нэгэн зургийг нь дарж, гадаад улсын иргэнийг дээрэмдсэн гэж бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Тус бичлэгийн асуудлаар иргэн Ж цагдаагийн байгууллагад хандсан байна. Дээрх гомдол мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.