СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-24

Говь-Алтай аймгийн 100 жилийн ойд газар газрын хурд, хүчтэн, цэц мэргэн оролцоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд тэмдэглэнэ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ жил таван аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэхээр болсон. Үүний дагуу Архангай, Завхан, Хэнтий, Төв аймаг долдугаар сарын 27, 28-нд тэгш ойн баяраа тэмдэглэнэ. Харин . Долдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд дөрвөн аймгийн 100 жилийн ой зэрэг зохион байгуулах учраас бөх, морь, сур харваачид үндсэндээ дөрөв хуваагдаж оролцоно.

Тэгвэл наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зөвхөн Хан Тайшир уулын аймаг буюу Говь-Алтай аймгийн 100 жилийн ой болох тул газар газрын хурд, хүчтэн, цэц мэргэнүүд оролцохоор болоод байна. Товчхондоо, бөгөөд энэ хэрээр өндөр хүлээлттэй байна.

Хан Тайшир уулын аймгийн 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан долдугаар сарын 31-нд шүдлэн насны хурдан морьдын уралдаанаар эхэлж наймдугаар сарын 1-ний өдөр азарга, хязаалан, дааган насны морьдын уралдаанаар үргэлжлэх ажээ. Харин наймдугаар сарын 2-ны өдөр их нас, соёолон насны хурдан хүлгийн уралдаан болно.

Харин . Хүчит бөхийн барилдаан Говь-Алтай аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Үндэсний сурын харваа долдугаар сарын 31-нд хүүхдийн сурын харваагаар эхэлж, наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Халх сурын харваагаар үргэлжлэх юм байна. Мөн хүүхдүүд насны ангиллаар эрийн гурван наадмаа хийхээс гадна дугуй, гүйлтийн уралдаан долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэх ажээ.

Говь-Алтай аймгаас гарал угшилтай төдийгүй монгол хүн бүрд нээлттэй өргөн дэлгэр наадам болох учраас хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

зутарсан аймаг зуун жил

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.