СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-24

Д.Сумъяабазар: Болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэхийн тулд олон жил ужгирсан асуудлыг одоо шийдэх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Өчигдөр орсон борооны улмаас 195  барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртөж, эрсдэлтэй нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс Шуурхай штаб байгуулан арга хэмжээ авч ажиллаж байна.

. Тодруулбал, орон сууцны зоорийн давхар болон нийтийн эзэмшлийн зам, талбайд тогтсон усыг шавхах, соруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэн салгасан хэрэглэгчдийн цахилгааныг сэргээж байна. Түүнчлэн усанд автаж эвдрэл үүссэн Тэрэлж, Богинын амны авто замуудад холбогдох албаныхан ажиллаж, шуурхай арга хэмжээ авлаа.

. Тухайлбал, Туул гол дагуу, Богд уулын ам, Зайсанд түр отоглох зориулалтаар газар олгож ирсэн. Эцэст нь энэ газруудад отог биш, орон сууцны хорооллын барилгууд босож байна. Тэгэхээр энэ мэт асуудлыг нэн даруй цэгцлэх, хуулийн хүрээнд хоёрдмол байгаа зохицуулалтыг нэг тийш, тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Энэ бол аль нэг сайд, Хотын даргын хоорондын асуудал биш, хуулийн зохицуулалт нь уялдахгүй, эргээд хариуцлага хүлээх механизм тодорхойгүй байгаа эрх зүйн гажуудал юм. Ерөөс газрын зөвшөөрөл, төлөвлөлт, ашиглалтын зориулалтад хяналт тавих, бүх шатандаа стандартыг мөрдөх, эргээд хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зэргээр өмнөх алдаагаа засаж ажиллах нь чухал. Цаашид хэмээсэн юм. 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны авто замын хучилтад нүхэн эвдрэл, ан цав, хагарал үүсэж, хучилтын тэгш байдал алдагдсан. Иймд авто замын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор ээлжит болон их засвар хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэ зам нь анх 1974 онд ашиглалтад орсон бөгөөд 2007 онд “Жэй Кэй Си” ХХК их засварын ажил хийж гүйцэтгэснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй.

Тус . Энэ жилдээ замыг нөхөн сэргээж, ирэх жилээс ус зайлуулах сувгийг хүчитгэхээс гадна зураг төслийг нь өөрчлөн, усыг баруун үерийн далан руу ордог байхаар голдирлыг нь тааруулахаар төлөвлөж байна гэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:

-Дүүргийн хэмжээнд 84 барилга байгууламжид ус орсныг алба хаагчид шөнөжин ажиллаж, 77 барилгаас усыг соруулж дууссан. Долоон байрны усыг соруулж байна. Яармагийн нүхэн гарц, Уулын замын эвдрэлийн хувьд ус зайлуулах шугамд зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн үерийн ус зам руу орж, зам удаа дараа эвдэрч байгаа. Бид ус зайлуулах шугам дээр барилга барьсан компанийн эзэдтэй уулзаж, Туул голын эрэг дагуух 28 айлыг нүүлгэнэ. Яармагийн нүхэн гарцыг “Туулын гүүр” ХХК барьсан, Улсын комисс хүлээж аваагүй байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.