СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгэ голд нэг хүн амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Элстэй тохой” гэдэг газар Сэлэнгэ голд нэг хүн живжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл долоодугаар сарын 22-ны өдрийн 14:57 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Сэлэнгэ голын усанд орж байгаад иргэн А /28 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд мөн өдрийн 15:34 цагт осолдсон “Элстэй тохой” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т “Малчны хороо” гэдэг газарт голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.