СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-24

Болзошгүй эрсдэлээс сэргийлж цахилгааныг нь тасалсан 10,020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өчигдөр нийт 54 дэд өртөө, 14,132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалснаас өнөөдрийн 08:00 цагийн байдлаар 53 дэд өртөө, 10,020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ.

Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны 4,112 хэрэглэгч байна.

Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол

-СБД-ийн 1 дүгээр хороонд гурван байр,
-БЗД-ийн 43 дугаар хороо,
-ХУД-ийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны дөрвөн байр, 2, 3, 10 дугаар хороонд таван байр,
-БГД-т найман байр байна.

Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.