Цагдаагийн байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07.40 цагт Дорнод аймгийн Халхгол сумын нутагт “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан О нь нас барсан дуудлага, мэдээлэл иржээ.
Тус хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар ажилчдын кемп дээр утасны сүлжээгүй тул зарим ажилчид газрын тосны “Донки” байрлах газарт очиж утсаар ярьдаг гэх ба амь хохирогч нь газрын тос олборлох “Донки” гэх төхөөрөмжид хавчуулагдаж, амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.