Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна. Хуралд нийслэлийн 29 байгууллагын удирдлагууд оролцож, борооны дараах нөхцөл байдал болон хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг өгч байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хүчтэй аадар бороо нэг цаг орчмын дараагаар дахин орно гэж мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг онц шаардлагагүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй, гадуур аль болох явахгүй, үер усны аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг байхыг анхааруулж байна.
Улаанбаатарт орсон борооны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан зэрэг 130 гаруй дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу онцгой байдлын алба хаагчид, Геодези, усны барилга, байгууламжийн газрын бүх бригад ус соруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Натур төв, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны хотхонуудын хонгилын давхрууд усанд автах аюултай байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгааныг тасалжээ.
Түүнчлэн Баянмонголын нүхэн гарц болон Энхтайваны гүүрний доод талын замын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа юм.
Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна. Хуралд нийслэлийн 29 байгууллагын удирдлагууд оролцож, борооны дараах нөхцөл байдал болон хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг өгч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.