СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-23

Тогонд цохиулсан 25 настай эмэгтэй ухаан оржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өнөөдөр үдээс хойш Улаанбаатар орсон түр зуурын борооны үеэр нэгэн эмэгтэй зам гарч яваад аянгад цохиулж, биеийн байдал хүнд байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.

Холбогдох байгууллагуудын мэдээлснээр Peace mall орчим замаар гарч яваад аянгад цохиулсан 25 настай эмэгтэй ухаан орсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа аж.

Иргэд та бүхэн хүчтэй аадар борооны үед ойролцоох газар орж толгой хоргодох, цахилгааны эх үүсвэр бүхий газруудын ойролцоо усаар гарахгүй, баталгаатай гарцаар зам гарах зэргээр өөрийн аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.