СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-23

17:00 цагийн байдлаар байрны Б1 давхар усанд автсан, иргэд усанд боогдсон 85 дуудлага иржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

2023 оны долоодугаар сарын 23-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас байрны Б1 давхар усанд автсан, иргэд усанд боогдсон 85 дуудлага бүртгэгдсэн байна.

Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ирсэн дээрх дуудлагаар дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар шаардлагатай нөхцөл байдал үүсвэл шуурхай арга хэмжээ авахад бэлэн байна гэлээ.

Тодруулбал, "Дүүргүүдийн онцгой байдлын алба бэлэн байдалд ажиллаж байна. Мэргэжлийн байгууллага голын эхийн усны түвшинг хэмжиж байгаа. Шаардлагатай нөхцөл байдал үүсвэл шуурхай арга хэмжээ авахад бэлэн байна" гэсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
49.98.131.228

Улаанбаатарт ус зайлуулах байгууламж байдаг юмуу!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.