СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-07-23

Явган зорчигч дайрч хөнөөгөөд, цогцсыг нь жалганд нуусан автобусны жолоочийг цагдан хориогүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар Увс аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэйвел” ХХК-ийн автобусны жолооч зургадугаар сарын 22-нд явган зорчигч дайрч, хөнөөгөөд цогцсыг нь ээлжийн жолоочтойгоо хамт зөөвөрлөж, хэргийн газраас зугтжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Увс аймаг руу зорчигч тээвэрлэж явсан автобусын жолооч 53 настай эрэгтэй Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи хэмээх газар зам тээврийн ноцтой осол гаргаж, хэргийн газраас зугтсан байна. Тиймээс автобусны жолооч Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх магадлалтай. Одоогоор Архангай аймгийн цагдаагийн газар шалгуулж байгаа юм.

Дээрх хэргийг хаана шалгаж байгаа, шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр “Дээрх ” гэсэн юм.

Харин “Ач буян треэйвэл” ХХК-ийн захирлаас жолооч нарынх нь хүн дайрч хөнөөгөөд нуусан гэмт хэргийн талаар тодруулахад “Манай жолооч тухайн үед хурд хэтрүүлээгүй гэсэн. Шөнө явж байсан болохоор явган зорчигчийг хараагүй байх. Тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй гэж жолоочийн өмгөөлөгч хэлсэн учир бусад мэдээллийг цагдаагаас тодруул” гэсэн юм.

"Улсын хэмжээнд наадмын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага, 408 осол бүртгэгдэж, зам тээврийн ослын улмаас 15 хүний амь хохирч, 70 хүн гэмтсэн байна. Тухайлбал, . Харин орон нутагт 13 хүний амь нас хохирч, 44 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, 14 хүүхэд зам тээврийн ослын улмаас өртөж хохирчээ.

Энэ хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 513, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчлийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 11 хүн, эд зүйлийг олж тогтоон, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хоёр үйлдлийг таслан зогсоож ажилласан байна.

Хүний амь хохирсон зам тээврийн ослын голлох шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүйн улмаас онхолдох, аюултай нөхцөлд буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт /Өгсүүр, эргэлт, өөдөөс автомашинтай үед болон явж байгаа чиглэлд гүйцэж түрүүлээд буцаад байр эзлэх боломжгүй цуварсан олон автомашинтай үед/ гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх явцдаа өөдөөс яваа автомашинтай мөргөлдөх гэсэн ослын улмаас хүний амь хохирсон байна. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Аяны хүрээнд иргэдийн ухамсар, соёл, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зорилтот өдөрлөг, видео контент, зөвлөмж сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас зэргийг бэлтгэн цахим орчин болон хэвлэл мэдээллийн бүхий л сувгуудаар түгээж байна.

Мөн улсын чанартай авто замуудад цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж хурд хэтрүүлэх, бүх зорчигч, жолооч нарын хамгаалах бүсийг бүслүүлэх, шөнийн цагт холын гэрлийг шилжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хяналт шалгалтыг тогтмол тавин ажиллаж байна" хэмээн мэдээлсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
66.181.161.162

хүн даырчихаад нууж л байдаг.Хүний мөс хүн чанар хаана явна вэ

Зочин
1 жилийн өмнө
66.181.177.125

Новш

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.185

НЯМДОРЖИЙН ХАМААТАН

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.