Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд айлын хашаанд Монгол Улсын улаан номд бүртгэлтэй "Эрээн хүрнэ" гэх амьтан байсныг аюулгүйгээр байгальд тавьжээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн иргэн Н.Бат-Эрдэнийн хашаанд "Эрээн хүрнэ" гэдэг амьтан орж ирсэн гэх мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжилтэн, байгаль хамгаалагч очиж, анхан шатны тусламж үзүүлэн, амьтныг байгальд аюулгүйгээр тавьж явуулжээ.
Хур тунадас, бороо хур элбэгтэй байгаатай холбоотой ховор амьтад суурин газарт үзэгдэх болсон. Эрээн хүрнэ нь улаан номд бүртгэлтэй, ховор зүйлийн Говь цөлийн бүсэд нэн ховор, суусрын овгийн жижиг махчин амьтан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар хөөрхөн амьтан бэ. монгол нутагт ийм амьтан байдаг тухай сурталчилмаар юм.