СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-22

Махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулан ажиллаж байна. 

Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаад эрх нь цуцлагдсан “Үүлэнгөү”, “Дун фан интернэйшнл трейд”, “Тун лэ фүүд”, “Язгууртан эко хүнс”, “Эс Эс Си Монголиа фүүд”, “Саян-Уул”, “Цан Сэн Тиан Ий” ХХК-иудад зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн махыг холбогдох хуулийн дагуу устгах арга хэмжээ авчээ. 

ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг ХХААХҮЯ, ЭМЯ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын хяналтын улсын (ахлах) байцаагчид болон Нийслэлийн Мал эмнэлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын (ахлах) байцаагч нарын бүрэлдэхүүнтэй аж. ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан тус ажлын хэсэг Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.